Наадмын автомашины зөвшөөрөл 10.000-20.000 төгрөгийн үнэтэй

Наадмаар автомашиныг хөдөлгөөнд оруулах зөвшөөрлийг харьяа газруудад борлуулж эхэллээ. Тухайлбал, А,Б зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгийн газар, Y-г дүүргүүд дэх Засаг даргын Тамгын газар үйлдвэр үйлчилгээний хэлтэс М, Г зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүргүүдийн Зөмйн цагдаагийн  тасгууд дээр олгож байна. Энэ жилийн тухайд  “А”-650, “Б”-280, “Г”-2800, “Д”-100, “Ү”-800, “Ж”-200, “М” улаан-3000, “М” ногоон-2500 ширхэгийг автомашинд тараахаар болжээ.  Дээрх зөвшөөрлийн үнэ 10.000-20.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм байна. Наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүйш Замын цагдаагийн газраас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих