МАН-ын хэвлэлийн алба сонгуулийн төлбөрт мэдээллийнхээ төлбөрийг төлөхгүй луу унжиж хэвлэлийнхэнийг молигдожээ

Сонгуульд ялах нь баараггүй гэгдэж байсан Ардын намынхан ялагдаж хатуу сургамж хүртэв. Яагаад ялагдав үүнд хэн  буруутай вэ гэж нам дотроо ширүүхэн шүүлт явагдаж байгаа сурагтай.

Үүнд хамгийн их буруутай нь намын хэвлэл мэдээллийн албаныханы хүнд сурталтай ажлын чадамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой. Сонгуулийн үеэр хамгийн шуурхай ажиллах ёстой байсан намын хэвлэлийн албаныхан хөшүүн хойрго ямар ч нэгдсэн бодлоггүй ажилласан нь намыг ялагдалд хүргэх хамгийн том шалтгааны нэг болжээ.

Тэр ч бүү хэл Ардын намын хэвлэлийн албаны үүд хэвлэл мэдээллийнхэний хувьд хаалттай бүс мэт байж даргынх нь үүдэнд хэвлэлийн ажилчид картын бараанд очерлож байгаа үеийг санагдуулам харагдаж байжээ.

Түүнчлэн МАН-ын хэвлэл мэдээллийн албаныхан одоо хүртэл санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн төлбөрт мэдээ материалынхаа мөнгийг төлөхгүй луу унжсаар байгаа аж. Гэтэл намын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төсөвлөсөн мөнгө хангалттай байсан гэж байгаа бөгөөд замаас нь зарим нэг эрх мэдэлтнүүд өөрсөдөө идсэн байх гэсэн хардлага ч байна.

Иймдээ ч МАН-ын хэвлэл мэдээллийн албыг үндэсээр нь өөрчилж чадварлаг шинэ боловсон хүчнээр сэлбэх гэж байгаа гэнэ.

Эх сурвалж. Даяар Монгол


URL:

Сэтгэгдэл бичих