АН Шударга ёс эвсэлтэй хамтарч Засаг байгуулна

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын даргын тайлбарласнаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ардчилсан намд санал тавьж, хамтарсан Засгийн газар байгуулахад эвсье гэсэн байна. Тийм учраас Ардчилсан нам нь Шударга ёс эвсэлтэй хамтран Засаг байгуулах асуудлыг наадмын дараа зарлах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих