Ерөнхийлөгчийн сум байндаа хүрсэнгүй

Өнөөдөр үндэсний сурын харвааны үзүүлэх наадам боллоо. Үндэсний их баяр наадмын сурын харваанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морилон саатаж, дөрвөн сум тавив.Төрийн тэргүүний тавьсан сумны шинжээр тэр жилийн улстөрийн өнгө, улс орны байдлыг таамаглан шинждэг уламжлалтай. Тэр жишгээр түмэн олны хараа Ерөнхийлөгчийн дөрвөн суманд хандсан байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан сум байндаа онолгүй наана бууж байлаа. Төрийн хүний хараа богино, бяр дутаж байна хэмээн өвгөчүүл ярьж байсан юм.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих