2000 євчтєний тvvх хуурамчаар бичсэн С.Тунгалагийг сэжигтнээр татжээ

Цагдаагийнхан євчтєний хуурамч тvvх зохиож, Эрvvл мэндийн даатгалын сангаас мєнгє шамшигдуулсан Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлжээ. Тvvнийг 2000 орчим євчтєний тvvхийг хуурамчаар бичиж, тус сангаас 200 сая тєгрєг хувьдаа завшсан байж болзошгvй хэмээн буруутгаж байгаа гэнэ.

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхнээс энэ тухай тодруулахад, “Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгvй мэдээлэл єгєх боломжгvй” гэв. Юутай ч, тэд Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг сэжигтнээр татаж, хэний vvрэг даалгавраар, хэчнээн євчтєний тvvх хуурамчаар бичиж байсан бэ гэдгийг зарим эмч нараас нь тодруулахаар байцаалт авч эхэлжээ. Тэдний зарим нь дарга С.Тунгалагийнхаа єгсєн vvргээр євчтєний тvvх хуурамчаар бичсэнээ хvлээсэн гэнэ.

Одоогоор 2000 орчим євчтєний тvvх хуурамчаар бичсэн гэх боловч хэргийг нарийвчлан шалгах явцад энэ тоо нэмэгдэж магадгvй гэж цагдаагийнхан хэлж байна. Тэгэхээр зарим увайгvй эмчийн Эрvvл мэндийн даатгалын сангаас завшсан мєнгєний хэмжээ ч єснє гэсэн vг. Энэ санд хуримтлуулсан мєнгє бол ард иргэдийнх. Тэд євдсєн тохиолдолд эрvvл мэндийн vйлчилгээ vнэгvй хvртэнэ, эмчлvvлнэ хэмээн сар бvр Эрvvл мэндийн даатгалд тодорхой хэмжээний мєнгє тєлдєг. Харамсалтай нь, энэ даатгал, тєлсєн мєнгєнийхєє ашгийг хvртэх нь ховор.

Vvнийг далимдуулан зарим эмч албан тушаал, євтєний тvvх гээч алгын чинээ цаасыг ашиглан иргэдийг эмчилсэн нэрээр хувьдаа мєнгє зувчуулж суугаа нь шударга явдал мєн vv. Уг нь, тэд чинь ард тvмнийхээ эрvvл энхийн манаанд зогсох тангараг єргєсєн улс биш бил vv.

Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн зарим эмчээс гадна Арьсны євчин судлалын vндэсний тєвийн эмч А.Цогцэцэг ч євчтєний хуурамч тvvх бичиж мєнгє идсэн хэрэгт нэр холбогдоод буй. Прокурорын байгууллага тvvнд эрvvгийн хэрэг vvсгэх эсэхийг шийдвэрлэхээр шалгаж байгаа гэнэ. Бусад эмнэлгийн эмч нар ч ийм хууль бус vйлдэл гаргаж буйг vгvйсгэхгvй. Нэг євчтєний тvvх хуурамчаар бичихэд тухайн эмнэлэгт дунджаар 100 орчим мянган тєгрєг Эрvvл мэндийн даатгалын сангаас ордог байна.

Чингэлтэй дvvргийн эмч нарын тухайд євчтєний хуурамч тvvх бичиж, Эрvvл мэндийн даатгалын сангаас сул мєнгє авч идэж байна гэсэн эмнэлгийн ажилчдын гомдол аль гурав, дєрвєн жилийн ємнє МХЕГ-т ирж байж. Мэдээллийн мєрєєр шалгалт хийсэн ч “зєрчилгvй” гэсэн дvгнэлт гаргасан удаатай гэнэ. Даравч дардайна гэгчээр хууль бус vйлдэл олонд ил болж эхлэхэд л мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгалын vндэсний зєвлєл зэрэг холбогдох байгууллагаас ажлын хэсэг гарч, тус дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн vйл ажиллагааг шалгаж эхэлсэн байна.

Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийн тухайд 2002 оноос хойш буюу ес дэх жилдээ энэ албан тушаалыг хашиж буй нэгэн аж. Тэрээр 2004, 2008 онд МАН-аас нэр дэвшиж, дvvргийн ИТХ-ын тэргvvлэгч, тєлєєлєгчєєр сонгогджээ. Тиймээс тvvнийг хууль бусаар завшсан мєнгєє Ардын намд хандивлаж, тус дvvргийн эмнэлгийн даргын суудалд суусан гэж хардах нэгэн ч байгаа юм. Ингэж хэлэх vндэслэл ч байна. Учир нь, дvvргvvдийн Эрvvл мэндийн нэгдлийн даргыг ЭМЯ, ЭМГ-аас томилдоггvй, тухайн дvvргийн Засаг дарга томилдог аж. Томилохдоо Нийслэлийн эрvvл мэндийн газрынхантай зєвшилцєх учиртай. Гэвч сvvлийн жилvvдэд Эрvvл мэндийн нэгдлийн дарга нарыг тухайн дvvргийн Засаг дарга НЭМГ-ынхантай зєвшилцєлгvйгээр дур мэдэн томилжээ.

Тиймээс улс тєрийн карьер хєєсєн хэн нэг Засаг даргын гарын хvн эмнэлгийн байгууллага удирдах давуу эрх эдэлж, албан тушаалаа ашиглан тєсвийн мєнгийг самарч буй нь энэ. Уг нь, дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн даргыг ЭМЯ, ЭМГ-аас л томилдог баймаар юм. Тэгэхгvйгээр бvхэл бvтэн салбар хариуцсан яам, газар гэж байгаад яах ч билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.