АРСЛАНГААС АРСЛАНД ХVРСЭН ЛУУ ЖИЛТНИЙ НААДАМ

-Тэр тусмаа тvрvv, vзvvр бөхийн тааварт тэргvvн байранд бичигдэж байсан өндөр цолтнууд доогуур даваанд өвдөг шороодсон нь энэ жилийн наадмын бөхийн барилдааныг бөх сонирхогчдод хэзээ ч мартахааргvй болгов. Улсын цолгvй бөх vндэсний их баяр наадамд тvрvvлж, улсын арслан цол хvртэж, начин, харцага, гарьд төрсөн наадмыг бид vдэж дараа жилийн наадмыг хvлээх vлдлээ. Энэ жил улсын цолтой бөхчvvд, тэр дундаа өнгөрсөн жилийн наадмын тvрvv, шинэ цолтнууд хvрэх ёстой даваанаасаа өмнө өвдөглөсөн нь наадмын тааврыг орвонгоор нь өөрчлөх шиг болсон. Наадмыг телевизvvд шууд дамжуулж, vзэгч тvмэнд хvргэсэн болохоор наадмын онцлог, сонирхолтой зvйлvvдийг тїївэрлэн хvргэе.

Vндэсний бөхийн цоо шинэ нэгэн хуудас П.Бvрэнтөгсийнх

Жил бvрийн наадам өөр өөрийн онцлогтой байдаг. Тухайн жилийн наадмын хvчит бөхийн барилдааныг дараа жилийн наадам болтол ам дамжин ярилцаж, алдаа оноог нь дэнсэлдэг. Тэгвэл өнөө жилийн улсын баяр наадмын хvчит бөхийн барилдаан сvvлийн 50 жилд байгаагvй онцлогтой боллоо гэдгийг бөхчvvд, бөх судлаачид дvгнэж байна. Учир нь, аймгийн арслан цолтой хvн улсын наадамд тvрvvлж байсан тvvх сvvлийн 50 жилд гараагvй аж. Тэгвэл хагас зууны нэгэн шинэ хуудсын тvvхийг Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спорт хороо, Олимп дээд сургууль, Увс нуур бөхийн дэвжээ, Дулаан дөрөвдvгээр цахилгаан станцын бөх аймгийн арслан Пvрэвийн Бvрэнтөгс бичvvлж чадлаа. Тэрээр гурвын даваанд нутгийн ах улсын аварга О.Балжиннямаар татуулсныг эс тооцвол бvх л давааг давхар мордох мэхээрээ туулан гарсан. Дөрвийн даваанд шинэ аварга С.Мөнхбаттай таарахад цэнгэлдэх хvрээлэнд цугласан бvхэн дуу даран хvлээж байлаа. Ийн дөрвийн даваанд хvчит аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, зургаагийн даваанд улсын начин Н.Энхбатыг, долоогийн даваанд улсын гарьд М.Баяржавхланг, наймын даваанд улсын арслан Г.Эрхэмбаярыг даван тvрvv булаалдах эрхтэй болсон юм.
Харин есийн даваанд улсын баяр наадамд долоон удаа шөвгөрсөн Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчааг дархан мордох мэхээрээ давснаар тvрvv бөхөөр тодорлоо. Нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, луу жилд төрсөн бөхчvvд илvv сайн барилддаг нь бөх судлаачдын олон жилийн судалгааны дvнгээс харагддаг аж. 1952 оны луу жилийн Цагаан сарын барилдаанд 1916 оны луу жилд төрсөн аварга Б.Тvвдэндорж, Ц.Чимэд-Очир, арслан Г.Цоодол нарын vе тэнгийнхэн шөвгийн дөрөвт шалгарч байсан гэдэг. Тэгвэл 1952 оны луу жилтнээс Улсын заан Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, Ё.Ишгэн зэргийг нэрлэж болох юм. Харин 1964 оны луу жилтнvvд бусдаас онцгой байсан гэдэг. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сvхбат, заан Ц.Баярсайхан, Бямбадорж, Хишигдорж гээд нэрлээд байвал мундахгvй олон. 1976 оны луу жилтнvvдийн vе ч одоо ид vргэлжилж байна. Тухайлбал, Улсын арслан Б.Ганбат, гарьд Д.Рагчаа, заан Баасандорж, өсөх идэр начин Ёндонсамбуу ид барилдаж байна. Тэдний залгамж халаа болж Улсын арслан цол хvртсэн П.Бvрэнтөгсийн vеийнхэн гарч ирж байна гэж бөх судлаачид vзэж байна. Ингээд Ардын хувьсгалаас хойш долоон удаагийн наадам луу жилд тохиож. Vvнээс таван удаад нь арслан цолтон төрж байсан бол гурван удаад нь луу жилтэн тvрvvлсэн гэнэ. Тодруулбал, Дархан аварга Б.Тvвдэндорж, Б.Бат-Эрдэнэ, арслан П.Бvрэнтөгс нар юм.

УЛСЫН ЦОЛТНУУД ӨВДӨГЛӨЖ ЭХЛЭВ

Наадам дууссаны дараагаас дараа жилийн наадам даанч хол байна даа хэмээн халагладаг ч vндэсний бөхийн барилдааныг тасралтгvй vздэг. Цагаан сар, дөрвөн уулын хишиг барилдаанаас эхлээд наадмаас наадмын хооронд заал танхимын барилдаан vзэж тухайн жилд ямар бөх өнгөтэй байгаа, хэн цолоо ахиулж, хэний хэн гэдэг бөх шинэ цолонд хvрэх вэ гэдгийг бөх сонирхогчид дор бvрнээ цэгнэдэг.
Тэгвэл наадмаас наадмын хооронд болсон барилдаан болгонд зодоглож, тогтмол амжилт vзvvлдэг тэр хэрээрээ барилдааны туршлага, цочоо, хийгvй болдог нь энэ наадамд зодоглосон аймаг цэргийн цолтой бөхчvvдээс харагдаж байлаа. Бөхийн барилдааны хоёрын даваанд л гэхэд улсын алдар цолтой олон бөх оноолтоор таарсан аймаг, цэргийн цолтнуудад өвдөг шороодов.
Тухайлбал, энэ даваанд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсvрэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Улсын гарьд П.Сvхбат, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Улсын начин Ж.Гансvх, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Улсын начин Д.Олзгэрэл тэргvvтэй улсын цолтой бөхчїїд учраагаа баралгvй өвдөг шороодов. Мөн улсын цол горилж яваа аймгийн арслангууд ч энэ даваанд бvдэрсэн. Тухайлбал, улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан Дундговь аймгийн харьяат аймгийн арслан А.Алтанхуяг өвдөг шороодсон нь бөх сонирхогчдыг гонсойлгов.
Харин гурвын даваанаас нутаг нугынхаа бөхийг амлан авч даваа ахиулдаг бичигдээгvй хууль vйлчиллээ. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Улсын аварга О.Балжинням өнөө жилийн тvрvv бөх аймгийн арслан П.Бvрэнтөгс /одоо улсын арслан/-ийг амлан авч даваа ахиулсан бол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Ш.Дарханбатад, Улсын заан Ц.Баярсайхан аймгийн арслан Ж.Амартvвшинд, заан Д.Бумбаяр аймгийн арслан Т.Баасанхvvд, заан Ч.Батзориг аймгийн арслан Б.Пvрэвсайханд тахимаа өгсөн юм. Мөн энэ даваанд уран хурц барилдаант улсын харцага А.Бямбажав, начин Ду.Батбаяр, С.Батсуурь, Б.Сангисvрэн нар учраа бөхөө барсангvй.

АВАРГУУДАД ХАЛТАЙ ДАВАА

Наадам бvрийн дөрвийн даваа маш сонирхолтой болдог. Дөрвийн давааны нугалааг давсан бөх улсын цолонд хvрнэ ч гэж ярьдаг. Тэгвэл энэ жилийн дөрвийн даваа аваргуудад тун халтай байлаа. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Даян аварга Г.Өсөхбаяр, өнгөрсөн жилийн наадмын тvрvv бөх Улсын аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ нар энэ даваанд тахимаа өгсөн нь энэ наадмын бас нэгэн сонин зvйл болсон. Нөгөө талаар дөрвийн давааны оноолт тун ч сонирхол татлаа. Төв цэнгэлдэхийн тайлбарлагч, “Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Ц.Чимэгдоржтой, Улсын арслан Ганбат, аймгийн арслан Батсуурьтай” хэмээн зарлахад төв цэнгэлдэхэд цугласан олны дунд “Энэ оноолт ямар чанга таарч байна аа” хэмээн дуу алдацгааж байв. Жил болгон л улсын цолонд хvрнэ гэж таавар болгонд бичигддэг аймгийн арслан Ц.Чимэддорж, Н.Батсуурь нар нутгийн ахтайгаа энэ даваанд таарч өвдөг шороодов.

“ТVРVV БӨХ УНАЖ” ТАВАН ЦОЛТОН МЭНДЛЭВ

Наадмын өмнө сонин хэвлэл, пvvс компаниуд энэ жилийн наадмын vзvvр тvрvvний бөхийн нэрлээд тэдэн сая төгрөг, тийм автомашин аваарай хэмээн тааварт уралдаан зарлаад байсан. Энэ бvх тааврын тэргvvнд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба бичигдэж байлаа. Тvvнийг өнгөрсөн жилийн наадамд ч тvрvvлнэ гэж тааварлаж байсан ч долоо даван заан цол хvртсэн билээ. Тэгвэл бөхийн таавар тавын даваанаас эхлээд жинхэнэ утгаараа будлиантаж эхэлсэн. Наадамчин олон дөрвийн даваанд шинэ аварга Мөнхбатыг өвдөг шороодоход, “Мөнхбат аварга ойччихлоо. Одоо тэгвэл Санжаадамба л тvрvvлнэ” гэж ярилцаж байв. Гэвч санаснаар болсонгvй. “Тvрvv бөх”-ийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага цолоо гурван удаа баталсан Пvрэвжав өвдөг шороодуулж төв цэнгэлдэхэд шуугиан тарилаа. Харин энэ даваанд аймгийн цолтой таван бөх тулж ирж бvгд улсын цолтны гэр бvлд багтсан юм.

УЧИР НЬ ОЛДОХГVЙ ДVРЭМ БУЮУ МАРГААНЫ VVР, УУРХАЙ

Өнгөрсөн жилийн наадмын долоогийн давааг уншигчид маань санаж байгаа байх. Тухайн vед Улсын начин Ц.Содномдорж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар тунаж барилдсан. Хоёр бөх санал нийлж хав дөрвөлжин золгосон ч хаялцаагvй. Энэ даваанд хэн давсан нь улсын заан цолонд хvрэх байлаа. Нэгэнт дөрвөлжин барьцнаас хаялцаагvй болохоор барьц сонгохдоо тулсан юм. Шоо Ч.Санжаадамбын талд бууж барилдсан ч Ц.Содномдорж барьц алдагдуулж чадсан. Гэвч барилдаан vргэлжилж, Содномдоржийг ширээн дээр хаячихаад дэвээд явчихсан. Vvнээс болж дvрэм журмын талаар хоёр бөх маргаж, vзэгч олон цэц булаалдаж эхэлсэн. Тэгвэл өнөө жил энэ маргаан зургаагийн даваанд Улсын харцага Л.Пvрэвжав, аймгийн арслан /улсын начин/ Б.Пvрэвсайхан нарын дунд өрнөлөө. Хоёр бөх тал нийлж дан, давхар золгосон. Vзэгчид болон бичигч миний ойлгосноор санал нийлээд золголоо гэхэд тэр барьц нь алдагдсан ч барилдаан зогсоогvй л бол хэн нэгэн хоёр бөхийг зогсоох учиргvй. Яагаад гэвэл өнгөрсөн жил Ч.Санжаадамба зааны Ц.Содномдорж харцагаас сонгосон барьц задарсан ч барилдааны зогсоогvй гэдэг шалтгаанаар Ц.Содномдоржийг унасанд тооцсон. Тэгэхээр энэ дvрэм vйлчилж байгаа болов уу. Гэтэл Пvрэвжав, Пvрэвсайхан хоёрын барьц задрахад засуул нь барьж авахад хөлийн цэц нь засуулыг нь барьж аваад л ёстой нэг гурвалжин дөрвөлжин юм болж харагдсан. Тэгэхээр vндэсний бөхийн дvрмийг нэг мөр цэгцлэх шаардлага байгааг харуулж байв. Аль эсвэл цэнгэлдэхэд бөх vзэж байгаа хvмvvст бөхийн дvрмийг хэвлэсэн хэлбэрээр тараах нь зvйтэй юм болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих