Burberry монгол рекламыг хуулсан уу?

Саяхан монголын нэгэн сайтад Burberry монгол рекламыг хуулжээ гэсэн нийтлэл тавигджээ. Харин өөр нэгэн сайтад энэхүү бичлэгэн дээр монгол бүсгүй, Victoria’s secret-ийн загвар өмсөгч 2-ын хэн нь илүү вэ гэсэн асуулт асуусан байх юм. Олон улсад оюуны бүтээлийг хуулбарлан ашиглахыг хуулиар хориглодог бол манай улсад иймэрхүү хууль үйлчилдэггүй бололтой.

Эдгээр рекламуудын нэг нь Монголын ”Ace Entertainment”-ын бүтээсэн ”Mild shop”-ын реклам. Нөгөө нь дэлхийд алдартай Burberry брэндийн сурталчилгаа юм. Юутай ч дэлхийн алдартай томоохон брэндүүдийн нэг Burberry монгол рекламыг хуулбарлана гэдэг юу л бол. Харин үнэхээр Burberry хуулбарласан уу, монгол реклам нь хуулсан уу? гэдэг асуултыг уншигч таньд үлдээе.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих