“Шударга ёс” эвслийнхэн сайдын зургаан суудал авахыг санал болгов

Ардчилсан намынхан Төрийн ордонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнтэй яг одоо ээлжит хэлэлцээрээ хийж байна. Тэд өчигдөр Засгийн газрыг хамтран байгуулах тухай хэлэлцээрийг хаалттай хэлэлцсэн юм. “Шударга ёс” эвслийнхэн зургаан яам, дэд сайдын зургаан суудал, 12 агентлагийг өөрсдийн мэдэлд авах саналыг тавьжээ. Харин аль, аль яамдын сайдын суудлыг авах талаар Ардчилсан намынхантай эцэслэн тохироогүй байна. Ардчилсан намын ажлын хэсгийнхэн өчигдөр 17.00 цагт ИЗНН-ынхантай уулзсан.

Ч. Батцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих