Долоон машин мөргөлдсөн осол гарлаа

Өчигдөр орой 20:00 цагийн үед телевизээс дээшээ Баянхошуу руу өгсдөг зам дээр долоон автомашин хоорондоо мөргөлдсөн томоохон осол гарлаа.

Ослын улмаас тус зам багагүй хугацаагаар түгжирсэн бөгөөд микроавто бус, аксент болон портер маркийн машинууд мөргөлджээ. Юутай ч ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Сүүлийн үед олон автомашин мөргөлдсөн хэрэг их гарах болсон.

Өнгөрсөн сард гэхэд том оврын автобус зургаан автомашиныг хамж мөргөсөн томоохон осол гарсан. Ослын улмаас аз болоход хүний амь нас эрсдээгүй билээ. Өчигдрийн осол чухам юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Дугаар шилжих мөчид ослын газарт замын цагдаагийнхан ажиллаж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж байсан юм.

Л.Дэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих