“Эрх чөлөө” бүтээл шилдгээр шалгарав

Монголын Урчуудын эвлэл түүний дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгос Улсын Тэжон хотын Олон улсын соёлын солилцооны төвөөс хамтран жил бүр уламжлал болгон Монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “GRAND ART-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны нээлт МУЭ-ийн арт галерейд үргэлжилж байна.    “GRAND ART-4” үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцсон  бөгөөд дээд шагналд уран баримлын төрлөөр М.Саранбат “Уянга”, зураасан зургаар Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зургаар Р.Чинзориг “Сэрэлт”, холимог техникээр Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлээрээ авсан бол тусгай байрын шагналд Т.Мөнхбаяр “Сальвадор Дали”, Ө.Оюусувд “Өнгө өнгийн нар”, Э.Атаржаргал “Хөрөг 5”, Э.Мөнх-Оргил “Зүүдэндээ би”, Э.Түвшинтөр “Шаргал цаг” бүтээл тус тус шалгарлаа. Харин уралдааны Гран При шагналын эзнээр О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээлээрээ тодорчээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.