Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэрч эмэгтэйг Хөвсгөлөөс баривчлуулжээ

Ерөнхий Прокурор Д.Дорлигжав 2-4 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг Хөвсгөлөөс баривчлуулжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд багшилж байсан Д.Энхмандах гэдэг эмэгтэйг тав хоногийн өмнө тус аймгийн цагдаагийнхан очиж баривчилсан аж. Тухайн үед Д.Энхмандах юуны учир баривчлагдаж буйг асуухад цагдаа нар Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав таныг баривчлах үүрэг өгсөн гэх хариулт өгсөн байна. Д.Энхтуяа баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл болох эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж, тогтоолын дагуу баривчлах эрхтэйг хэлсэн ч түүнийг баривчилж, хоёр хүүхэдтэй нь нийслэлд авч ирсэн байна.
Тэрээр 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, эдүгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч байжээ. Гэвч Авлигатай тэмцэх газрынхан түүнд хэрэг үүсгэж, 14 жилийн хорих ял төлөвлөсөн аж. Д.Энхмандах нь тухайн үед Нийслэлийн Автозамын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнийн”Эрдэнэ-Суврага” гэх хувийн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байж.
Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг. Харин Д.Энхмандах тэр үед эдгээр албан тушаалтан хоорондын өгч авалцдаг мөнгийг зөөдөг байсан байна. Тиймээс энэ хэргийг олонд дэлгэж, улмаар гэрч болжээ. Ийнхүү хууль бусаар баривчлагдсан энэ эмэгтэй эдүгээ 2-4 насны хоёр хүүхдээ дагуулчихсан Улсын Ерөнхий Прокурорын үүдэнд сууж байна. Тэрээр удахгүй энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэнэ хэмээсэн юм. Д.Энхмандах дээрх хэрэгт холбогдуулан доорх баримтуудыг дэлгэж байна.
Гэрч Д.Энхмандахад байгаа баримтууд
Дэмбэрэл овогтой Энхмандах миний бие 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Монгол хэлний багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Архангай аймагт ажиллаж байгаад өндөр настай эцэг эхээ эмчлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод шилжин ирж 2005 оны наймдугаар сараас 2007 оны наймдугаар сарын 30 хүртэл ЧД-ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ -Суврага” ХХК-д менежер, нягтлан бодогчоор ажилласан.
Миний бие өөрийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж явсны уршгаар өнөөдөр онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгүүлэн амь нас маань хутганы ирэн дээр байна. Миний энэ байдлаас болж үр хүүхдүүд маань эрүүл мэнд сэтгэл санаагаар хүнд хохирч байгаад эх хүний хувьд туйлын их бухимдаж байна. Миний ийм байдалд орсон явдал нь Дамжин овогтой Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Буян овогтой Сувдаа нарын хууль бус үйлдлүүдийг дэндүү сайн мэддэгтэй холбоотой гэж үзэж байна.

Миний мэдэж байгаа үйлдлүүд

1. Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Нийслэлийн Төрийн сангийн дарга Д.Ганболдыг НИХ-д дэвших сонгуульд оролцоход нь 2005 оны есдүгээр сард 30 сая төгрөг өгч байсан. Гэрч нь УБ-Зам засварын нягтлан бодогч Жавгаа, Туяа нар.

2. Хандгайтад 3 км асфальтан хучилттай замын тендер ялуулсаны шагнал 171.6 сая төгрөгийг /573 сая төгрөгийн 30%/ Д.Ганболдод 2005 оны наймдугаар сарын 26-ны орой 21 цагтөгсөн. Нийслэлийн төрийн сангийн нярав Туяа нь гэрчилнэ.

3. Нийслэлийн төрийн сангийн дарга Д.Ганболд нь цэцэрлэг сургуулийн засвар, өргөтгөлийн тендерийн ажлыг 2003, 2004 онуудад “Эрдэнэ -Суврага” ХХК өгсөний шагнал Сувдаагаас авч байсан.

4. Д.Бат-Эрдэнэ НИХ-д нэр дэвшихдээ 2005 оны аравдугаар сард Д.Очирбатад /ЧД-ийн Засаг дарга/ 60 сая төгрөгийг хоёр тасалж /20 сая, 40 сая/ өгснийг эхнэр Сувдаа, бид хоёр гэрчилнэ.

5. Хандгайтын зам засварын ашиг болох 70 сая төгрөгийг 2005 оны арванхоёрдугаар сарын 26-нд гэртээ авчирсан, 65 сая төгрөгийг эхнэр хүүхдийнхээ нэр дээр хоёр хуваан “Жигүүр Инвест” ХЗХ-д хадгалуулахад нь би хамт явсан. тэдний танил Цээпил, жолооч Энхболд нар гэрчилнэ. Мөн зас засварын нягтлан бодогч Жавгаа гэрчилнэ.

6. Зам засварын ерөнхий ня-бо Ч.Нарангэрэлдээ сая төгрөгөөр их таван ханатын гэр авч өгсөн. Энэ хүн Д.Ганболдын найз бөгөөд бензины хоосон тамгатай падануудыг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагч Сувдаагийн найзаас авч 30-40 сая төгрөгийн хуурамч тайлан гаргадаг байсан. Тэр падануудыг авч байсан газруудыг би мэднэ.

7. Их мөнгө унагахын тулд засгийн газрын авто баазаас 5 саяын машин авч 25 саяар компанидаа шахаж/2006 оны 2-р сар/ ашгаа Чинзориг гэгч /УБ зам засварын газар хамт ажилладаг, найзтайгаа хуваасан.

8. Найз Чинзоригийгоо компанидаа менежерээр авч, Хятадаас замын тэмдэглэгээ хийгч жижиг оврын үйлдвэр оруулж ирэн цэвэр ашиг 42 сая төгрөг унагасаныг нягтлан бодогч Жавгаа, Туяа, Нарангэрэл нар гэрчилнэ.

9. Нийслэлийн Автозамын газрын дарга болохын тулд Хотын Засаг дарга асан Ц.Батбаярт бэлэг болгон таван сая төгрөг өгснийг / 2006 оны наймдугаар сард / эхнэртэй нь хамт би аваачиж өгсөн.

10. Ц.Батбаяр нь замын хашилтан гулдмайн үйлдвэр оруулж ирж, маш өндөр үнээр Нийслэлийн Автозамын газарт нийлүүлж эхэлсэн. /2006 оны тавдугаар сараас/

11. Ц.Батбаяр, Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ гурав замын тендерийг өөрсдийн дуртай компанид өгч шууд 30 хувийг авч, мөнгийг нь тэр дор нь олгодог байсан. Одоо ч үргэлжилсээр байгаа. Үүнийг тендерээр зам засдаг компаниудын эзэд болон би, эхнэр Сувдаа нь мэднэ.

12. Нийслэлийн Автозамын газрын удирдах ажилтан инженерүүд нь бүгд хувьдаа замын компанитай бөгөөд түүндээ өндөр үнэлгээтэй ажил өгч, мөнгийг нь Д.Ганболд нь шууд цохдог сүлжээ бий болсон.

13. Ц.Батбаяр даргыг Япон улсруу нисэхийн өмнө орой Д.Бат-Эрдэнийн даалгавраар /2006 оны хоёрдугаар сард/1000 ам.доллар түүний эхнэр Сувдаатай нь хамт би аваачиж өгсөн. 2005 оны арванхоёрдугаар сарын 26-нд гэртээ авчирсан, 65 сая төгрөгийг эхнэр хүүхдийнхээ нэр дээр хоёр хуваан “Жигүүр Инвест” ХЗХ-д хадгалуулахад нь би хамт явсан. тэдний танил Цээпил, жолооч Энхболд нар гэрчилнэ. Мөн зас засварын нягтлан бодогч Жавгаа гэрчилнэ.

14. Ц.Батбаярыг 2006 оны аравдугаар сард “Цэвэр агаар орчин” гэсэн семинарт дахин Япон явахад Д.Бат-Эрдэнийн даалгавраар би 1000 ам.доллар аваачиж өгсөн.

15. Хотын менежер Г.Мөнхбаярыг эмчилгээнд явахад 2000 ам.доллар өгсөн. Би өөрөө аваачиж өгсөн.

16. “Ногоон нуур” асфальтен үйлдвэрийн эзэн Хятад иргэн Д.Бат-Эрдэнэд 2006 оны арванхоёрдугаар сард, 2007 оны хоёрдугаар сард тус тус 1000 ам.доллар өгч байсныг би харж байсан.

17. Замын ажил олж авахын тулд Д.Бат-Эрдэнэд 1000-2000 ам.доллар замын хувийн компаниуд өгдөг. Үүний нэг жишээ нь, Хятадын хамтарсан “Нарны зам” компанийн захирал Мөнхчулуун.

18. Д.Бат-Эрдэнэ давсыг өвөл зам дээр цацсан гэдэг хуурамч тайлан гаргаж 10 сая төгрөг гарган авсныг нягтлан бодогч Жавгаа, жолооч Эрдэнэбат нар гэрчилнэ.

19. 2007 оны дөрөвдүгээр сарын 13-нд Д.Бат-Эрдэнэ нь гэртээ /Нарантуул захын наадах/ замын тендерийн ашиг 42 сая төгрөг авч ирж авгайгаараа болон надаар тоолуулан сейфендээ хийсэн.

20. Д.Бат-Эрдэнэ нууц амраг Монголын Радиогийн Эрүүл мэндийн редакцийн сэтгүүлч Лхагвасүрэндээ сар бүр 5-6 сая төгрөг өгч байсныг би гэрчилнэ. Улмаар Япон улс руу явуулсан болно.

21. Д.Бат-Эрдэнийн хувийн “Эрдэнэ-Суврага” ХХК нь 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгийг халаах үүрэгтэй боловч халаалтын горимд зуухын даац хүрэхгүйгээс гадна, галлагаагаа муу хийн 30-40 градуст бариулаад сард 22 сая төгрөг төсвөөс аваад 18 сая төгрөг нь цэвэр ашиг болдог боловч татварт таван сая төгрөг тусгасаар ирсэн. Харин сургуулийн захирал Ганбатад жилд 5-6 сая төгрөг өгч дараагийн халаалтын эрхээ авдаг. Надаар өгүүлж байсан.

22. Ж.Ганбат нь багш В.Энхтуяа, Чингэлтэй дүүргийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Энхтүвшин нартай хамт 11 дүгээр ангийн атестатыг хуурамчаар үйлдэн худалддаг арга нь ил болж өөрсдөө зарна гэж мэдэгддэг болсон. Энэ нь 2000 оноос эхэлсэн бөгөөд “Эрдэнэ-Суврага” ХХК-ийн хуулийн зөвлөх Чимэд-Отгон гэрчилнэ.

23. Д.Ганболд нь Гэсэр сүмийн өөдөөс харсан талбайг худалдан авахдаа мөн Д.Бат-Эрдэнээс мөнгө авсан. /Энэ дээр яг тодорхой тоог мэдэхгүй байна/

24. Халаалтын цэвэр ашгаа авч үлдэхийн тулд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шууд хахууль өгч, халаалтын хэл ам, гомдол гаргуулдаггүй байсан. 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Энхтуяад нэг сая төгрөг 2007 оны дөрөвдүгээр сард надаар өгүүлсэн. Чимид-Отгон гэрчилнэ.

25. Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ хоёр нийлж дахин нэг авто зам засварын компани байгуулан “Эрдэнэ-Суврага” гэж нэр өгсөн. Хамаатан нь ажиллуулдаг. /2007 оны 2-р сард/

27. Д.Бат-Эрдэнэ нь 2006 оны есдүгээр сард УМБГ-т 150-ын гурваар эрүү үүсгэгдэн шалгагдах үеэс эхлэн УМБГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвой /одоо Авлигатай тэмцэх газарт ажилладаг/, Буян-Өлзий, Өлзий-Орших, Эрдэнбилэг нарт тус бүр нэг сая төгрөг өгч байсныг би Бат-Эрдэнийн хам сэжигтэн Чинзориг, Чимид-Отгон нарын хамт аваачиж өгч байсан.

28. Хотын мэр асан Ц.Батбаярт 2007 оны нэгдүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн прокурор болон шүүхийг аргалах мөнгө хэмээн Чинзоригийн хамт 12 сая төгрөг, 2007 оны гуравдугаар сард Хотын мэр Ц.Батбаярт эмчилгээнд явахад нь зориулж 10 сая төгрөг, Бат-Эрдэнийн эхнэр Сувдаатай хамт аваачиж өгч байсан.

29. Ц.Батбаяр нь АНУ Сервис компанийн нэрийн дор Германаас тусламжаар өгсөн уурын нам даралтын халаалтын зуухыг оруулж ирэн /400 ширхэг/ нэг бүрийг нь нэг зуун сая төгрөгөөр заран /сургууль, цэцэрлэгүүдэд төсвийн мөнгөнөөс эргүүлэн суутгах замаар/ хуучин уурын зуухуудыг булаан авч дууссан.

30. Д.Ганболд нь М.Энхболд, Ц.Батбаяр нарын нууц мөнгөний авдар бөгөөд одоо өөрөө туйпууны үйлдвэр, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

31. Бат-Эрдэнийн жинхэнэ нэр нь Батмөнх бөгөөд 1964 оны хоёрдугаар сарын 14-нд төрсөн. Даатгал банкнаас 1991 онд их хэмжээний зээл авч урагшаа гараад үхсэн болж жүжиглэсэн. Ирээд өөрийн төрсөн ахын бичиг баримтаар /1961 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн/ Д.Бат-Эрдэнэ болж хувирсан. Жинхэнэ ах Бат-Эрдэнэ нь Увс аймгийн Цагаан хайрхан суманд амьдардаг. Одоо энэ замын газрын дарга Д.Бат-Эрдэнийг ах дүү нар нь Мөнхөө ах гэж дууддаг. 2007 онд НЗД-ын дэргэдэх хуулийн ажилтанд мөн л өөрийн хэргээ нууцлах, шүүх аргалах гэсэн үндэслэлээр таван сая төгрөг би Сувдаагийн хамт аваачиж өгсөн.

32. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Чулуунбат нарт хахуулийн мөнгө /3 сая/, Чингэлтэй дүүргийн Сарангэрэлд 15 сая төгрөг/ хахууль өгч дахин яриулсан. Чинзориг мөнгийг өгсөн.

33. Иргэдийн Шударга Шүүх ТББ тэргүүн Бат-Ялалтад найман сая төгрөг би Нарангэрэл, Наранбаатар, Алтанцэцэг нарын хамт өгсөн. Дараа нь Д.Бат-Эрдэнэ нь Бат-Ялалтад 10 сая төгрөг өгснийг Мэндбаяр охин Алтанцэцэг нар нь гэрчилнэ.

Жич: Уг мэдээллийн үнэн зөвийг би хариуцна.
Мэдээлэл бичсэн: Д.Энхманндах


URL:

Нэр: bold Огноо: 17 February 2015

odoo yu bolson be humuus martsan baih daa

Сэтгэгдэл бичих