Мона Лизагийн шарил олдсон уу

Алдарт зохион бүтээгч, зураач Ленардо Да Винчигийн агуу бүтээл болох Мона Лизагийн хөргийг хүн бүр мэдэх билээ. Үүнийг дагаад тус хөргийн эзэн Мона Лиза гэх даруухан бүсгүй дэлхий даяар зуун дамнан олны танил болсон. Түүнийг уран зураг судлаачид олон янзаар тайлбарладаг.

 

Яг үнэндээ энэ зургийн хүмүүсийг татах увьдас нь Лизагийн үл ойлгогдох нууцлаг инээмсэглэл, Давинчигийн агуу мэдрэмж хоёрт байж болох юм.

 

Баян торгоны худалдаачны эхнэр хэрнээ яагаад ноорхой хувцас өмссөнөөс авахуулаад тодорхойгүй зүйл олон учраас сонирхол татдаг байх магадлалтай.


Тус зургийг хэзээ яагаад зуруулах болсон гэх мэт олон асуултын хариуг авахын тулд Мона Лиза судлал хүртэл бий болгосон. Тэд ингэж их цаг хугацаа зарцуулсаныхаа хариуд зурган дээрхи бүсгүйн биеийг олж чадсан байна.

 
Италийн архелогичид Флоренс мужийн нэгэн католик сүмээс олсон булшийг алдарт зураачийн 1504 онд бүтээсэн зургийн эзэн гэж үзэж байгаа бөгөөд арга ясны нуруу хавирга нь хугарсан байжээ.

 

Шарилын хэмжээ эмэгтэй хүнийх тэр дундаа Лиза байх үндэслэлтэй гэнэ.

Учир нь түүх өгүүлсэн баримт газрын зураг зэрэг нь таарч байгаа юм.

 

Малтлагыг удирдан явуулсан архелогич Силвано Венцити хэлэхдээ “Бид одоо яснаас ДНК-ийн дээж авч Лизагийн удам угсааны хүмүүстэй харьцуулж үзнэ.

 

Мөн гавалын ясны хэмжээг жинхэнэ зургийн хэмжээстэй нийлүүлэхэд бүх зүйл тодорхой болно” гэжээ.

 

Професор Венцити өнгөрсөн жил маш өндөр чадалтай микроскопын тусламжтайгаар зурагны нүдэн дээр гарын үсэг бүхий нэгэн үсэг нуугдмал маягаар бичигдснийг олж харсан гэж байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих