Хятадын шинэ хайлтын систем

БНХАУ-д Panguso (орчуулбал “бурхны хайлт” гэсэн утгатай гэнэ) гэж нэрлэгдсэн нэгэн хайлтын шинэ систем гарсан байна. Энэ бол мэдээллийн Синьхуа агентлаг болон хятадын хөдөлгөөнт утасны хамгийн том China Mobile компаниудын хамтын ажиллагааны үр дүн ажээ. 2010 оны наймдугаар сараас өөрийн хайлтын системтэй болохоор ажиллацгааж эхэлжээ.

Panguso нь зарчмын цоо шинэ арга дээр үндэслэгдсэн хайлтын систем бөгөөд гар утас ашиглагчдад чиглэгдсэн систем юм. Энэ бол зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн шаардлагаар бий болж буй бүтээгдэхүүн гэнэ. Урьд нь хятадын зах зээлийн гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг байсан Google тус улсыг орхин гарч явж, серверээ Гонконгт шилжүүлсэн. Үүнээс ч болсон байх хятадын хайлтын Baidu систем зах зээлийн 75% -иас илүү хувийг эзлэх болсон.
Хятадын зах зээлийн боломж шавхагдаагүй байгаа гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа ба тэр тусмаа хятадын интернет ашиглагчдын тоо 450 саяыг даваад гарчихсан байгаа. Xinhua болон China Mobile нь өөрсдийн уншигчид болон гар утасны холбоо ашиглагчдын дэмжлэгээр бизнесээ өргөжүүлэх бололцоотой. China Mobile компанийн хэрэглэгч гэхэд 600 саяд хүрэх гэж байна. Хайлтын систем Panguso нь улс орны хэмжээнд нэвтэрсэн ба засгийн газрын бүрэн хяналтанд байдаг. Тийм болохоор хайлтын үг оруулахаас эхлээд л энэхүү систем нь улсын бүрэн хяналтанд байх болно.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.