“Алтаргана” их наадам өнөөдөр эхэлнэ

Буриад үндэстний уламжлалт “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Агын уриадад болно.

Тус наадам анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан бол өдгөө буриад үндэстний томоохон наадам болжээ.

Наадмыг 1994 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд 2002 онд анх удаа хил дамнан Агын Буриадад болж байсан түүхтэй юм.

Энэ жилийн “Алтаргана” наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй буриад ястан оролцох аж.

Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, “Монголын Буриадын сан” зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг бөгөөд нийт 21 номинациар шилдгээ тодруулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих