С.Бямбацогт: Орон сууцны зээлийн хvv бууруулах асуудлыг Засгийн газар оруулж ирнэ

УИХ-ын гишvvн С.Бямбацогттой цаг vеийн асуудлаар ярилцлаа.
-”Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєр батлагдаад хэрэгжvvлэх эхлэлийн шатандаа явж байна.

Та энэ хєтєлбєрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр vр дvнтэй болно гэж бодож байна вэ?
-Дунд болон урт хугацааны тєслєєс бvрдсэн энэ хєтєлбєр 7-8 жилийн хугацаанд хэрэгжиж дуусах ёстой юм. Хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд тодорхой тєлєвлєгєєнvvд гаргасан. Vvнийг дагалдуулж Засгийн газраас 10 орчим хуулийн тєсєл барих ёстой. Єнгєрсєн намрын чуулганаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг баталсан. Vvнээс гадна намрын чуулганаар Хєгжлийн банк байгуулах тухай хуулийн тєслийг баталсан. Энэ тєсєлд “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд зарцуулна гэж заасан байгаа. Тиймээс энэ хєтєлбєрийг хэрэгжvvлэх нєхцєл, орчин бvрдэж эхэлж байгаа гэхэд болно.
-Энэ хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд санхvvгийн эх vvсвэрийг хэрхэн шийдэх вэ?
-”Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєр анх “Утаагvй Улаанбаатар” нэртэй байлаа. Миний бие энэ ажлын хэсгийн ахалж ажиллах явцдаа “Шинэ бvтээн байгуулалт” гэж нэрлэе. Яагаад гэвэл Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх тусам хєдєє орон нутгаас хот руу нvvдэл, шилжилт хєдєлгєєн улам бvр ихэснэ. Тийм учраас Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц, хєдєє орон нутагт 25 мянган айлын орон сууц барья гэж ярьсан байгаа. Сvvлийн жилvvдэд зєвхєн орон сууц барьдаг, vvнийг дагаад хvvхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн vйлчилгээ орхигддог. Vvнийг шинэ бvтээн байгуулалт руу татаад иж бvрнээр нь шийдэх асуудлыг тусгаж єгсєн. Улаанбаатар хотод 500 км замыг шинээр барих буюу шинэчлэх сайжруулах ажлыг хийж хэрэгжvvлэхээр тусгалаа. Агаарын бохирдол, утааны асуудлаас гадна автомашины утаа, тоосжилт гэх асуудлыг арилгахаар тусгасан. Vvнийг хэрэгжvvлэхийн тулд єнгєрсєн 2010 онд Улаанбаатар хотын тєсвийн хєрєнгє оруулалтад 30 орчим тэрбум тєгрєг зарцуулж байсан бол энэ жил 70 тэрбум тєгрєгийг тєсвєєс гаргаж байна. Vvний зэрэгцээ зээл тусламж, олон улсын хєрєнгє оруулалтаар томоохон ажлууд хийгдэнэ. Хєгжлийн банкаар дамжуулж Засгийн газраас баталгаа гаргах болон санхvvжилт олгох журмаар “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийг эрчимтэй хэрэгжvvлэх орчин бvрдэж байгаа.

-Эхний vр дvн нь хэзээнээс харагдах бол?
-2012 он гэхэд эхний vр дvн харагдаад эхэлнэ. Гэр хорооллыг барилгажуулахаас гадна суурьшлын дэд бvтцvvдийг Тахилтын ам, Яармаг, Баянзvрхийн товчооноос цааш байгуулах юм. Vндсэндээ 2012 оноос ажлын vр дvн харагдана. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нvvрсийг боловсруулж хэрэглэх, гэр хорооллын шєнийн цахилгааны тарифыг бууруулах, цахилгаан халаагуур тавих байдлаар олон ажлыг хэрэгжvvлж, vр дvн нь гарах байх.

-Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдлаа. Хэдий хугацаанд хэдэн хувиар буурах бэ?
-Ємнє нь УИХ-аас хууль батлаад хэрэгжилтэд нь хяналт тавилт сул байсан. Харин энэ хєтєлбєрт тодорхой заасан байгаа. Агаарын бохирдлыг эхний ээлжинд 30 хувиар, 2012 он гэхэд 10 мянган айлын орон сууц барина зэргээр тусгаж єгсєн Дагалдуулаад єєрчлєх ёстой жагсаалтыг оруулсан. Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулинд 2010 он гэхэд 10 хувиар, 2013 онд 20 хувиар бууруулна гэж зорилтоо тодорхойлсон. Vvнийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтны хариуцлагын асуудлыг ч тусгаж єгсєн. Хэрвээ хуулийг хэрэгжvvлж чадахгvй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцно. Ингэснээр хєтєлбєр хэрэгжих эрх зvйн орчныг сайжруулсан гэж vзэж байгаа.

-Гэр хорооллынхон орон сууцны зээлд хамрагдахад банкнаас шаардаж байгаа баталгаа, хvv єндєр байдаг. Цаашид vvнийг хєнгєвчлєх болов уу?
-Газар бол єєрєє ємч. Монгол Улсын иргэн бvр газар ємчлєн авах эрхтэй. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар орон сууцны тєлбєрт шингээж болно. Мєн Орон сууцны корпорациар дамжуулж эхний ээлжинд тєрийн албан хаагчдад хєнгєлєлттэй зээл олгож байгаа. Vvнийг зєвхєн тєрийн албан хаагчдад бус нийт ард иргэдэд хvртээмжтэй болгох асуудлыг бид ярьж байна. Vvнтэй холбогдоод зээлийн хvv тодорхой хэмжээгээр єндар байгаа. Єнєєдєр 40 сая тєгрєгийн зээл авч байгаа иргэн 20 жилийн хугацаанд хvvндээ 36 сая тєгрєг тєлж байгаа. Єєрєєр хэлбэл 40 сая тєгрєгийн vнэтэй байрыг 20 жилийн хугацаатай зээлээр авахад 76 сая тєгрєг тєлєхєєр болж байна. Тиймээс аль болох зээлийн хvv бууруулах, тодорхой хєнгєлєлт эдлvvлэх асуудлыг Засгийн газраас удахгvй оруулж ирж шийдэх байх.

-Та нийслэлийн асуудлыг шийдэх тусам шилжин ирэгсэд нэмэгднэ гэж байсан. Тэгвэл орон нутагт дэд бvтцийг хєгжvvлэх асуудлаар ямар ажил хэрэгжvvлэх вэ?
-Тийм ээ. Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх бvр ар араасаа асуудал урган гарна. Яагаад гэ¬вэл хєдєє орон нутгийн асуудлыг орхигдуулсан учир. Тиймээс бvхэлд нь авч хэлэлцэх хэрэгтэй. “Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийн хvрээнд бvх аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай замаар холбох хэрэгтэй. Дээр нь хєдєє орон нутагт орон сууц, сургууль цэцэрлэг барих шаардлагатай. 96 сум сууринг байгуулах зэргээр Монгол Улсыг бvхэлд нь жигд хєгжvvлэх бодлогыг барьж байж Улаанбаатар хотын хэт тєвлєрлийг сааруулна. Ингэхгvй бол Улаанбаатар хотод л орон сууц барьдаг. Улаанбаатарт ирсэн хvн ажилтай болдог, эрчим хvч хямд vнэтэй байдаг болоод байна. Vvнээс болоод автозамын тvгжрэл нэмэгдэж байна.

-Энэ хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд боловсон хvчний бололцоо хэр байгаа бол?
-Энэ хєтєлбєр дотор тодорхой тусгасан. Vндсэндээ барилгын материалын vйлдвэрийг хєгжvvлнэ. Vндэсний цемент, барилгын тємєр, армотарийг дотооддоо vйлдвэрлэнэ. Барилга барина, зам тавина, эрчим хvч татна. Vvнийг дагаад ажлын байр бий болгоно. Тиймээс мэргэжил сургалтын vйлдвэрлэлийг дэмжиж, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэхээр тусгасан. Бид хvнээ сургаж, хєдєлмєрлvvлж, цогцолбор ажил хийнэ гэдгийг тодорхой тусгасан.

-Намрын чуулганаар батлагдаагvй хуулийн нэг нь Сонгуулийн тухай хуулийн тєсєл. Та энэ хуулийн тєсєл дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хуулийн тєсєл дээр аль нэг талыг бариагvй. Нэг л зарчмыг хэлж байна. Монгол Улсын иргэн бvр сонгох, сонгогдох эрхээ чєлєєтэй эдэлдэг байгаасай. Сонгуулийн vр дvн нь шударга, ил тод, хариуцлагатай байгаасай гэж бодож байна.

-Сонгуулийг аль системээр явуулбал манай нєхцєлд зохицох бол?
-Сонгууль шударга явагддаг, ил тод байдаг, сонгогчид эрхээ эдэлдэг байхад болно. Тиймээс аль нэг сонгуулийн системийн хувилбарыг чухалчлаагvй.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих