Олимп сурвалжлах сэтгүүлчидтэй уулзлаа

Монгол Улсаас 19 сурвалжлагч, зураглаачид Лондон хотноо очиж, зуны олимпийн ХХХ наадмыг газар дээрээс нь албан ёсоор сурвалжлахаас гадна Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, гишүүн Д.Цэрэнбат нар олимпийн наадмын үйл ажиллагаанд оролцоно.

Түүнчлэн МССХ-ны гишүүн, Лондон хотноо амьдардаг Ч.Отгонбаяр мөн олимпийн эргэн тойрны сонин сайхнаас хуваалцах нь тодорхой.

Эдгээр хэвлэл, мэдээллийнхнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өчигдөр хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Монголын спорт сонирхогчид, телевиз үзэгчдэд Үндэсний олон нийтийн телевиз, UBS, TV5, TV9, 25-р суваг, NTV, SBN, Боловсрол телевиз олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.

Олимпийн наадам сурвалжлах сэтгүүлч, зураглаачид:
  1. Б.Цагаанбаатар (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, www.shuud.mn)
  2. Г.Баярсайхан (“Таван цагариг” сонин)
  3. Г.Баярмөнх (Боловсрол телевиз, “Sportbox”, News.mn сайт)
  4. А.Энхгэрэл (Боловсрол телевиз)
  5. Ч.Ганбат (Олон улсын жүдогийн холбоо, www.bukh.mn)
  6. Б.Хосбаяр (Монголын багийн пресс атташе, МҮОХ – www.sportnews.mn)
  7. Т.Шижир (Үндэсний олон нийтийн телевиз)
  8. О.Эрдэнэпүрэв (Үндэсний олон нийтийн телевиз)
  9. Л.Ихбаяр (UBS телевиз)
  10. Ч.Баатарзориг (UBS телевиз)
  11. А.Ундрал (UBS телевиз)
  12. Н.Базаррагчаа (TV5 телевиз)
  13. Ш.Жаргалсайхан (TV5 телевиз)
  14. А.Болдсайхан (TV5 телевиз)
  15. М.Уламбадрах (NTV телевиз)
  16. А.Түмэнбаяр (NTV телевиз)
  17. Д.Түмэнжаргал (NTV телевиз)
  18. М.Өнөрбаатар (SBN телевиз)
  19. Н.Болорхүү (SBN телевиз)

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих