”Их чулуут” мах нядалгааны газрыг хаав

ийн Мэргэжлийн хяналтын газраас зарим мах нядалгааны газарт шалгалт явуулсан байна. “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт 2012.04.06 сард хийсэн гурав удаагийн хяналт шалгалтаар Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, “Махны хяналтын дүрэм”, “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” MNS 5023:2001-ын шаардлага хангаагүй байгааг тогтоожээ. Тухайлбал, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нядалгааны газрын урсгал зохион байгуулалтыг шаардлагад нийцүүлэн өөрчлөөгүй, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бүрдэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал байнга давтагдан гарсан байна.

Үүний гол шалтгаан нь тухайн компанийн удирдлага, ажиллагсад нь үйл ажиллагаандаа санаачилга гарган ажиллахгүй байгаатай холбоотой хэмээн Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Иймд дээрх илэрсэн зөрчил дутагдал, мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбогдуулан албан тушаалтан болон иргэнд 345.800 төгрөгийн шийтгэвэр оногдуулж, албан шаардлага хүргүүлэн, үүрэг даалгавар, зөвлөгөө өгсөн байна. Мөн хяналт шалгалтаар тус нядалгааны газрын үйл ажиллагааг 6 сарын хугацаатай түр зогсоожээ.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих