Гавъяат Со – г гадаадын нөхдүүд нь Сүхийн хөшөө чинь таалагдахгүй байна гэмээн онигоонд оруулав

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үнэн үг юмдаа. Аргаа барсан хүү аавынхаа толгойг маажив гэгчээр бурханаараа оролдож буруу дэвээд хэрэг алга. Олны дундаас онцгойрон буруу дэвэгч нь халуун эх оронч Со билээ.

Энэ этгээд сахал үс наан их хаад, эрэлхэг жанжидын дүрд чадан ядан тоглож элдэв нэр алдарт ч сүйдтэй хүрсэнгүй. Хасар Жагаа, Чингис Жагаа гэх зэргээр ганц дүр нэг нэрээр Монголчууддаа мөнхөрсөн аавын хөвүүд байсаар атал мань хүнд олигтой бүтээсэн дүр ч үгүй хүн одоо бүүр өөрийгөө баатар хэмээн хэт тоон жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд санаархаад сүйд майд боллоо.
Яагаад та их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг зайлуулах гээд байгаа юм бэ? гэхэд

-    Миний найз гадны зочин Сүхбаатарын талбай дээр ирээд. Эзэн Чингисийг чинь бол таниж байна. Харин энэ хэн бэ? гэхэд

-    Манай үндэсний эрх чөлөөний баатар. Хэмээн хариулсанд нөгөө хэд нь баахан шоолж баалсан бололтой ичих, онигоонд орох аль аль нь л болждээ хөөрхий.

Харийн зочиний элэг доог тохуу болж, үүнээс ичсэн Со Сүхбаатарын хөшөөг нүүлгэх санаа шулуудсанд гайхаад ч барахгүй юм. Хаана байна нөгөө эх оронч омог бардам Монгол эр.
Зүгээр л жүжиг байж. Амьдрал дээр байгаа жүжиг байж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.