УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар Л.Эрдэнэчимэг сонгогджээ

Энэ удаагийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд хамтарч бүлэг байгуулаад байгаа. Тэгвэл уг бүлгийн даргаар Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогджээ.

Эмэгтэйчүүдийн бүлэг жил бүр даргаа өөр өөр намын төлөөллөөс сонгох юм байна.

Олон намын төлөөллөөс бүрдсэн тус бүлэг эх, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд хамтран ажиллах юм.

Есөн эмэгтэйн тав нь АН-ынх бол МАН, ИЗНН тус бүр нэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хоёр эмэгтэй гишүүн ард түмнийг төлөөлж байна.

Б.Саран /www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих