Импортоор орж ирсэн хачигнаас болгоомжлохыг санууллаа

Манай улс гурилын 75-80, сүү, цагаан идээний 20, төмс, хүнсний ногооны 27.5-66.7 хувийг дотоодоосоо хангадаг бол будаа, элсэн чихэр, жимс, жимсгэнэ, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлдэг аж.

Үүнээс импортын хүнсний бүтээгдэхүүний 60-80 хувийг Замын-Үүд боомтоор оруулж ирдэг гэнэ. Ингэж оруулж ирж буй зургаан төрлийн жимс, хоёроос дөрвөн төрлийн төмс, хүнсний ногоонд шалгалт хийхэд хачиг зэрэг нян, хорхой илэрсэн аж.

Иймээс ард иргэдийг импортын хүнснийхээ хэрэглээнд болгоомжтой хандахыг албаны хүмүүс сануулж буй юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих