“Алтаргана” наадам өндөрлөлөө

Буриад үндэстний “ Алтаргана” их наадам гурван өдрийн турш ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадад боллоо. Тус  наадамд  манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцсон юм. “Алтаргана” наадмыг анх 1994 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд анх буриад дууны уралдаан гэж нэрлэж байсан бол одоо буриадын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжсөн байна.

Халх монголчууд Цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн билэгдэл хэмээн дээдэлдэгтэй адил Буриад Монголчууд ч Алтарганаа ихэд хүндэтгэн ирсэн уламжлалтай. Орос орны агуу хөршийн дотор амьдарч буй буриад зон олныг үгүй болохоос сэргийлж, уламжлалт соёл, зан заншлаа хадгалж үлдэхэд Алтаргана наадам ихээхэн ач холбогдолтой юм. Ийнхүү хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтаргана” их наадам ийнхүү амжилттай өндөрлөлөөө.


URL:

Сэтгэгдэл бичих