Дуучин Эрдэнэцэцэг экс амрагаа Баясгаланд алдсандаа харамсаж сууна

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин Эрдэнэцэцэг хайр сэтгэлийн тал дээр бага зэрэг

асуудалтай хэмээн олны хэл аманд өртдөг нэгэн.
Дуучин Далантайтай хослон дуулж хамтран амьдарч байсан алаг нүдтэй царайлаг энэ бүсгүй одоог хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ. Тэрбээр Далантайгаас салсныхаа дараа нэлээд хэдэн залуутай учир ургуулаад авсан. Хайрын дууны хамтрагчаас гадна хөгшин япон эртэй хүртэл нэр холбогдоод авсан дуучин бүсгүй кекшүюзан Д.Батбаяртай хүртэл хэдэн сар хамт амьдарч байсан гэдгийг мэдэх хүн олон байдаг юм билээ. Гэвч амьдрал, уран бүтээлд нь хамгийн ихээр нөлөөлж байсан түшигтэй амрагаа дуучин Т.Баясгаланд алдсан тэрбээр ихэд харамсч “Мэдсэн бол аль эрт л хүүхдийг нь төрүүлдэг байж” хэмээн өдий хүртэл ойр тойрныхондоо хэнгэнэтэл санаа алдан ярьдаг сурагтай.
Д.Отгон

 

www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих