МАН-ын залуучууд бүлгэм байгуулан шаардлага хүргэлээ

МАН-ын залуу гишүүн болох Ш.Батсайхан, О.Ганбаатар нар залуучуудын бүлгэм байгуулж буйгаа зарлав. Ш.Батсайхан “МАН сонгуульд ялагдсан нь олон шалтгаантай.

Манай нам жилээс жилд олон зуун залуугаар эгнээгээ тэлдэг ч тэдний дуу хоолой намын бодлого, шийдвэрт төдийлэн хүрч чаддаггүй. Тиймээс бидний хэсэг залуус нийлээд нам дотроо “Шинэ үе-Шинэ бодлого” бүлгэм байгуулж байна.  МАН-ын удирдлага залуучууд, оюутнуудтай ажиллаж буй арга барилаа шинэчилж, намын хөтөлбөр, үйл ажиллагаанд шинэчлэл хийх, залуу гишүүдтэй уулзаж, тэднээс санал авах ажлыг зохион байгуулах, сонгуулийн үр дүнд бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийх, хариуцлага тооцохыг шаардаж байна.

Тус бүлгэм цаашид нам дотроо идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж. Тэд шаардлагынхаа хариуг энэ сард хуралдах МАН-ын бага хурлаас өмнө авна гэж мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.