Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын: 2012 оны 7-р сарын 24 , Мягмар гараг

Билгийн тооллын: Шинийн 5. 3 хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Наран ургах/шингэх: 05:25 / 20:36
Үс засуулбал: Эд мал арвижна
Малын үс ноос хяргахад: Малын үр төл арвижна
Суудал: Мод
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


URL:

Сэтгэгдэл бичих