Д. Энхмандах: Би үнэнийг хэлчихээд үхнэ

Манай сонин өчигдрийн дугаартаа “Ерөнхий Прокурор Д.Дорлигжав гэрч эмэгтэйг Хевсгөлөөс баривчлуулжээ” нэртэй материал нийтэлсэн билээ. Энэхүү нийтлэлд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд багшилж байсан Д.Энхмандах гэдэг эмэгтэйг тав хоногийн өмнө тус аймгийн цагдаагийнхан очиж баривчилсан. Тухайн үед Д.Энх­мандах юуны учир баривчлагдаж буйгаа асуухад цагдаа нар Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав таныг баривчлах үүрэг өгсөн гэх хариулт өгсөн.

Тэрээр 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ,эдүгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч байсан. Д.Энх­мандах нь тухайн үед Нийслэлийн Автозамын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнийн “Эрдэнэ-Суврага” гэх хувийн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байж. Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг. Харин Д.Энх­мандах тэр үед эдгээр албан тушаалтан хоорондын өгч авалцдаг мөнгийг зөөдөг байсан байна. Тиймээс энә хэргийг олонд дэлгэж, улмаар гэрч болжээ. Мөн тэрээр дээрх хэрэгт холбогдуулан баримтууд дэлгэсэн тухай өгүүлсэн. Харин Д.Энхмандах “Монгол ньюс” мэдээллийн төвд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.Энэхүү хуралд гэрч эмэгтэй Д.Энхмандах, Эрх чөлөө төрийн бус байгууллагын зөвлөх А.Ариунтуяагийн хамт ирсэн юм. Д.Энхмандах 2008 оны гуравдугаар сард Эрх чөлөө төвд Хаан банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй, авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгсөн тухайгаа хэлж тусламж хүсч хандсан аж. Эрх чөлөө төрийн бус байгууллагын зөвлөх А.Ариунтуяа “Таван хүүхдийн эх энэ эмэгтэй хилс хэрэгт холбогдоод таван жил болох хугацаанд хэрэг нь шийдэгдсэнгүй. Д.Энхмандах эдүгээ эрүүл мэнд болон сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байгаа тул түүнийг олны хараа хяналтад оруулахаар хэвлэлийн хурал хийж байна” гэв.

Д.Энхмандах: Таван хүүхэдээ хэн нэгэнд гэм хийгээгүй гэдгээ хэлье

Д.Энхмандах “Би Улаанбаатар хотод 1969 ондтөроөн. Монгол хэлний багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Архангай аймагт ажиллаж байгаад өндөр настай эцэг эхээ эмчлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод шилжин ирж 2005 оны наймдугаар сараас 2007 оны наймдугаар сарын 30 хүртэл Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ -Суврага” ХХК-д менежер, нягтлан бодогчоор ажилласан. Миний бие өөрийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж явены уршгаар өнөөдөр онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгүүлэн амь нас маань хутганы ирән дээр байна. Миний энэ байдлаас болж үр хүүхдүүд маань эрүүл мэнд сэтгэл санаагаар хүнд хохирч байгаад эх хүний хувьд туйлын их бухимдаж байна. Миний ийм байдалд орсон явдал нь Д.Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Б.Сувдаа нарын хууль бус үйлдлүүдийг дэндүү сайн мэддэгтэй холбоотой. Д.Бат-Эрдэнийн эхнэр Эрдэнэ-Суврага компанийн захирал Б.Сувдаа “Хаан банк”-наас 30 сая төгрөгийн зээл авахаар явахад нь би хамт очсон юм. Б.Сувдаа захирал зээл авч, гарын үсэг зурсан. Харин би мөнгийг нь хүнд өгөхөөр түүнээс салж явсан. Тэр үед Б.Сувдаа захирал нөхөртэйгөө муудалцчихсан байсан юм. Б.Сувдаа захирал “Чи Хөвсгөл аймагт очоод багшийн ажил хийж бай. Би компаниа өөрийн болгоод дуудъя гэсэн. Харин намайг явсан хойгуур нөхөртэйгөө эвлэрчихсэн юм билээ. Тэгээд намайг гарын үсэг зурж байхад 30 сая төгрөг банкнаас авсан хэмээн буруутгаж шүүхэд өгсөн. Уг нь хүний өмнөөс гарын үсэг зурж үйлчилгээ үзүүлдэг ямарч банк байхгүй. Тиймээс Хаан банкныхан бичиг баримтыг бүрдүүлж, намайг буруугүй гэдгийг баталсан. Уг нь хавтаст хэрэгт Б.Сувдаа захирлын гарын үсэгтэй “Би Хаан банкнаас 30 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Намар есдүгээр сард Х хорооллын байраа зараад, зээлээ эргэн төлнө гэсэн дөрвөн ширхэг баримт байсан. Гэтэл энэ баримт алга болчихсон байгаа юм. Б. Сувдаа гэсэн гарын үсгийг л Д.Энхмандах зурсан хэмээн буруутгаад ял төлөвлөөд таван жилийг үдлээ. 2007 оны арваннэгдүгээр сард надад эрүү үүгэсэн. Надад долоон жилийн ял төлөвлөсөн. Шүүх хурал хойшлоод, ир, яв гээд л надаар тоглоом хийж байгаа юм шиг дууддаг болсон. Одоо миний зүрх өвддөг. Мөн эвэрхий. Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байнга хэвтэрт байдаг. Миний амьд явах хугацаа богино болчихлоо. Гэвч би үнэнийг хэлчихээд үхнэ. Би таван хүүхэддээ хэн нэгэнд гэм хийгээгүй хүн гэдгээ хэлье. Авлигатай тэмцэх газар хоёр жил гаруй хугацаанд шалгаж байгаа. Одоо эргээд би буруутан болох магадлалтай байна. Хэрэв би хүн гүтгэсэн байвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн.Дээшээ холбогдох газруудад хүсэлт гомдол гаргах тоолонд миний байдал улам хүндэрдэг. Гэвч би шантраагүй. Би Эрдэнэ-Суварга компанид тасралтгүй хоёр жил зургаан сар ажилласан. Ажиллах хугацаандаа 13-14 насны хоёр хүүхдээ сургуулиас нь гаргаж, галч хийлгэдэг байсан. Захирал “Чи үнэнч ажиллавал чамд гурван өрөө байр авч өгнө хэмээн хэлж байсан удаатай. Тэр үед манай компани АНУ сервис компанитай уурын зуух, газар булаацалдсан юм. Тэгэхэд захирал “Чи наад газраа алдвал наанаа үхээрэй хэмээн хүртэл хэлж байсан. Тийм болохоор би газраа алдахгүй гэж хүүхдээ тэврэн трактор дор хүртэл орж байлаа. Би өрөвдүүлэх гэж энд ирээгүй. Д.Дорлигжав прокуророо та энэ хэргийн үнэн мөнийг олж өгөөч. Дээшээ холбогдох байгууллагуудад хүсэлт өгөхөөр танд уучлал үзүүлэхгүй гэх зэрэг огт өөр утгатай захиа ирдэг. Хавтаст хэргээс материал алга болоод байгаа. Хуулийн байгууллага нэг талд үйлчлээд байна” гэв.

Хэрэг шийдэгдтэл Д. Энхмандахыг хамгаалалтанд авах хэрэгтэй

Эрх чөлөө төрийн бус байгууллагын зөвлөх А.Ариунтуяа “Энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан маш удаан шалгасан. Тэгсэн атал одоо хүртэл таг чиг байна. Ямар шийдвэр гаргаж буйгаа олон түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Мөн бусад төрийн бус болон олон улсын байгууллагуудад бидэнтэй хамтраасай гэж хүсэж байна. Энэ хүн хэрэгт холбогдсоныхоо төлөө сэтгэл зүйн дарамт шахалт, эдийн засаг, эрүүл мэндээрээ их хохирлоо. Хэрэв гэм хийгээгүй нь нотлогдоод, цагаадах юм бол энә хүний хохирлыг тогтоож, хэдэн жилийн турш алдсан хөдөлмөрийн хөлс, эрүүл мэндийн хохирлыг барагдуулах учиртай. Д.Энхмандах өөрийгөө хамгаалж чадлынхаа хэрээр зүтгэсэн. Түүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахад ойрхон байна. Таван хүүхдийн эх хүнийг үнэхээр ийм хэрэг хийсэн эсэхийг хуулийн байгууллага тогтоож өгөх хэрэгтэй. Ялангуяа прокурорын байгууллага Д.Энхмандахын хэргийг онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ хүний хэргийг шуурхай, үнэн зөв шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Д.Энхмандахын том хүү нь анх манай төрийн бус байгууллагад ирэхдээ сэргэлэн цовоо хүүхэд байсан. Одоо сургууль завсардсан. Нүдний хараа нь муудсан, дөрвөн мөч нь мэдээгүй болдог. Зүрх нь өвддөг. Маш их айж цочдог. Цагдаа хувцастай хүн харахаараа муужирч унадаг. Энэ хүүхдэд яаралтай ЭНЭШТ-д хэвтэж эмчлүүлэх эмчилгээний зардал хэрэгтэй байна. Энә эмэгтэйд өмгөөлөгч авах мөнгө ч алга. Одоо прокуророос хүүхэд рүү нь гэрээ зааж өг хэмээн утасддаг. Түүнийг ямар нэг хамгаалалтад аваагүй. Тэрээр одоо хоёр настай хүүхдийнхээ хамт гэр хороололд аюултай нөхцөлд байрлаж байна. Энэ хэрэг шийдэгдтэл төр засаг түүнийг хамгаалалтад аваасай хэмээн хүсэж байна” хэмээв.

Б. Батчимэг Т. Сэлэнгэ Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Нэр: zochin Огноо: 17 February 2015

ene emegteig hamgaaltand avah heregtei baina .eronhiilogchee. ta unshaa biz dee
iim l aimaar uls bna shuu dee
.er ni ene 76 giin hereg bna uu daa
ulsaa ideed duuslaa shuu dee
ard tumen
.eronhiilogchiin zasaglaltai bolvol arai deer baihaa
ideh ni arai baga shuu dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.