Автозамын газрын даргыг шалгана

Иргэн Д.Энхмандах “Эрдэнэ Суварга” ХХК-ний менежерээр ажиллаж байхдаа 2007 онд захирал Б.Сувдаагийн гарын үсгийг хуурамчаар зурж компаний гишүүдийн зөвшөөрөлгүйгээр тус компаний үл хөдлөх хөрөнгийг барьцаалан ХААН банкнаас 30,0 сая төгрөгийг зээл нэрээр залилан авсан хэргээр шалгагдаж байгаа аж. Хөвсгөл аймгийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас удаа дараа зайлсхийж Улаан-Уул сум руу явж мөрдөн байцаах ажилд саад учруулсан тул түүнийг тус сумын хэсгийн төлөөлөгчөөр дамжуулан дуудуулсан байна.

Улсын Ерөнхий Прокурорын Газраас түүнд холбогдох хэргийг хянаж үзээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хуульд заасны дагуу харъяалал тогтоож, хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн прокурорын газарт даалгажээ.

Учир нь Д.Энхмандах Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон бусад хүмүүст холбогдох авлигын хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсч, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр дээр 51 хуудас бүхий гомдол гаргасан тул Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт хамтруулан шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.