10.00 цагт зарлагдсан чуулган эхлээгүй байна

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр 10.00 цаг Чуулганыг хуралдуулахаар зарласан ч одоогоор эхлээгүй байна. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг,

 

хуралдааныг даргалах Д.Дэмбэрэл нарт “10.00 цагаас Чуулганыг хуралдуул” гэсэн үүрэг өгсөн бөгөөд өөрөө чуулган дээр орж ирж үг хэлнэ гэсэн мэдээлэл байна.

 
Гэхдээ МАН-ын Бага хурал яг энэ цаг мөчид үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар Төрийн ордонд ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч одоогоор чуулган эхлээгүй байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих