У.Хьюстоны охин Холливудад хөл тавилаа

Попын хатан хаан У.Хьюстоны охин Бобби Кристина анхныхаа кинонд тоглож, Холливудад нэвтрэх “тасалбар” авчээ. Дөнгөж 19 настай Бобби Кристина Тайлер Перригийн “For Better Or Worse” киноны дүрээ тун ч чадварлаг бүтээсэн гэнэ. Киноны продюсераар ажилласан нэгэн эрхэм “Түүнд төрөлхийн авьяас байна. Тэр байгаагаараа л дүрээ бүтээхэд хангалттай. Элдэв янзын чамирхал зохихгүй. Мөн ээжийнх нь авьяас өвлөгдөж ирснийг хамтарч ажиллах хугацаандаа мэдэрлээ” хэмээн харамгүй магтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих