Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал тодорхойгүй байна

2008 оны 7 сарын 1-ний үймээний хэрэгт буруутгагдан Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар шүүх хурлаас хойш клиникийн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Одоогоор Хошууч генерал Ч.Амарболдын сахарын хэмжээ өндөр байгаа гэсэн онш гарч хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин хурандаа О.Зоригт, Ш.Батсүх хоёрын бие илт сайжирч байгаа юм байна. Тэд өнгөрсөн баасан гарагт давж заалдах өргөдлөө өгөх гэсэн боловч шүүгчид амралттай байсан тул өчигдөр  Нийслэлийн шүүхэд өргөдлөө өгсөн байна. Ялын тогтоол гардаж авснаас хойш хуулийнхаа хүрээнд 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг боловч ихэнх шүүгчид ээлжийн амралттай гэсэн шалтгаанаар шүүх хурлын тов тодорхой гарах боломжгүй байгаа ажээ. Иймээс тэд тус бүр хоёроос гурван өмгөөлөгч нэмж авахаа мэдэгдсэн байна.
Duulian.mn Б.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих