Троллейбусны сэрээ унаж, зорчигчийг гэмтээжээ

Өчигдөр  “Цахилгаан тээвэр” компанийн Вокзал-Ботаник чиглэлийн троллейбусны цахилгаан дамжуулах хоёр сэрээний нэг нь мултарч унаснаас 29-21 УБП улсын дугаартай машины цонхыг хагалж, жолооч, зорчигчийг гэмтээжээ.

Төв шуудангийн өмнөх зам дээр болсон гэмтлийн улмаас  машины жолоочийн нүдэнд шил орсон ба хажуу талын зорчигчийн гуя руу уг шугам цохисон байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэсэг шалгаж байна.

www.niigem.mn


URL:

Сэтгэгдэл бичих