МАН-ын даргаар Ө.Энхтүвшин сонгогдлоо

МАН-ын Бага хурал өчигдөр шөнө хүртэл хуралдан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Бага хурлын анхаарал татсан гол асуудал бол МАН-ын шинэ даргыг сонгох явдал байв. Ингээд МАН-ын дарга С.Батболд өөрийн залгамжлагчаар Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн асан Р.Рашийг өрсөлдүүлснээр нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин сонгогджээ.
Бага хурал өнөөдөр 12.00 цагаас үргэлжлэхээр болсон байна.

М.Бүүвэй

URL:

Сэтгэгдэл бичих