Ардын намын нэр хүнд ард түмний дунд ч унах нь

Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган МАН-гүйгээр боллоо. Түүхэндээ анх удаа МАН-ыг хүчгүйдүүлж байна. Монголын  улс төрд  хүчтэй нь  хүчгүйгээ дээрэлхдэг байдал энэ удаагийн парламентаар эхэлж байна. Яах аргагүй Ардчилсан нам сөрөг хүчнээ сул дорой байдалд оруулж чадлаа.

Харин энэ үеэр Ардын нам Бага хурлаа хийж, шинэчлэл өөрчлөлтийн шинэ салхи сэвэлзүүлэхийг хичээж байсан. Гэвч Ардын нам ахиад  л  хуучин  тактикаараа хуралдаанаа хийж, өргөдлөө өгөөд албан тушаалаа өгч буй дарга нь өөрөө шинэ удирдагчийг нэрлэдэг болж. Өөрөөр хэлбэл Ардын намын даргын албан тушаал “өв дамжин” ирдэг болжээ.

Хэрэв Ардын нам нийгмийн хүсэлт, шүүмжлэл, хүлээлтийг хүлээн авахгүй бол Ардчилсан намын сүрэнд дарагдаж,  УИХ-д хүчгүйдэж байгаа шигээ ард түмний дунд ч нэр хүндээ “навс” алдах нь. Харин жинхэнэ улс төрийн  нам олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, дайчин, хөлбөмбөгийн багаар ярих юм бол холбон тоглогч нь болох зангарагатай хүн хэрэгтэй.

news.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.