Хулгайд алдсан машинаа 42 жилийн дараа олжээ

Өдгөө 66 настай Боб Руззел гэгч нэгэн эр 42 жилийн өмнө алдсан “Austin Healey 3000″ машинаа саяхан буцаан авчээ. Тэрбээр 1967 онд оюутан байх үедээ Филиделфиагийн машины зогсоолоос машинаа хулгайд алдсан гэнэ. Гэтэл саяхан тэр eBay онлайн худалдааны машины жагсаалтаас хулгайд алдсан машинаа олж харсан бөгөөд Лос-Анжелесийн “Beverly Hills Car club”-аас машинаа эргүүлэн авахаар очжээ.

Боб Руззел машинаа анх 3000 ам.доллараар авч байсан боловч, түүний машиныг 19700 ам.доллар хүртэл үнэд орсон байжээ. Боб Руззел машиныг худалдаж байсан дэлгүүрт тэдэнд хулгайн машин зарж байгаа болохыг нь тайлбарласан бөгөөд эцэст нь тэр машинаа эргүүлэн аваад зогсохгүй 24,000 ам.доллар гардан авчээ.


URL:

Сэтгэгдэл бичих