“Taffy” хамтлаг манай улсад ирнэ

Их Британид өөрсдийн дуу хоолойгоор танил болоод байгаа Японы амьд хөгжмийн хамтлаг Монголд удахгүй ирэх гэж байна. “Taffy” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэдний дебют цомог “Caramel Sunset” нь өнгөрсөн тавдугаар сард гарсан бөгөөд борлуулалтаараа Япон төдийгүй Их Британид дээгүүрт бичигдсэн билээ. Хамтлагийн дуучин Айрисыг амьд сахиусан тэнгэр шиг хоолойтой хэмээн Японы фенүүд нь үнэлдэг. Тэд ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.