Олон талт нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ

Манай улс нийгмийн даатгалын үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх, дэвтэр, гэрчилгээ, цаасан баримтаас татгалзахад чиглэн ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд Вьетнам улстай хамтран санал солилдож байгаа юм. Түүнчлэн олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Тодруулбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох шинжээч нар Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд олон талт тогтолцоонд шилжих бодлогын зөвлөмжийг гаргажээ.

Энэ талаарх эрх зүйн орчинг бий болгохоор УИХ-аар хуулийг хэлэлцэх юм. Нэгдүгээрт нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдэд олгохыг суурь тэтгэвэр гэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, авч байгаа тэтгэвэр дээрээ нэмээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл тодорхой хэмжээний мөнгө авах юм байна. Харин хоёр дахь давхарга болох цалингаасаа шимтгэл төлөөд явж байгаа тогтолцоо аж. Гурав дахь нь нэмэлт тэтгэвэр буюу хуримтлалын шинжтэй тэтгэвэр бөгөөд энэ нь хувийн байгууллагад буюу хувиараа даатгуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих