Соёолон үзэх хооронд буулгасан сонин хачин зурагнууд

Зэээ сайн байцгаана уу? Сайхан зусцгааж байна уу? Сайхан эх үрсийн баярдаад, сайхан наадацгаасан уу? Сонгуулиа өгцгөөсөн л биздээ. Тэгээд хүссэн, дэмжсэн хүн чинь ялаа л байлгүй. Би Сүхбаатар аймгаар төвөргөж төвөргөж ирсэн. Амжилт бол 100% шүү дээ ккк. Нээрээ уулзалгүй их уджээ. Уг нь энэ зун бүх юм амжилттай сайхан байлаа. Нэг л зүйлд жааааааахан сэтгэл дундуур байгаа. Тэр нь Евро-2012-д Голланд маань явсангүй ээ…. Яахуу яахуу би дэмжиж чадаагүйгээс л болсон байлгүй. Уг нь фанатын малгай залгайтай аймаар дэмжих байсын. Даанч хөдөө байгаад болсонгүй дээ. ккк

Сүүлийн 20 жил зун амарч үзээгүй миний хувьд энэ зун үнэн сайхан байнаа. Төрсөн нутгаа хэд ч тойров. БАраг очоогүй айлгүй болтол нь явлаа. Зүгээр ч явсангүй нутгийнхаа түүх, археологийн олдворт болон байгалийн үзэсгэлэнт газруудын зургийг авч явлаа. Тэгж байгаад нутгийн ах нартайгаа нийлээд нэг албум гаргах санаатай.

Ер нь оруулах зүйлс асар их байна. Даан ч зав нь бага байна даа. Нөгөө Солонгосын аялалуудыг ч дуусгаагүй байдаг ккккк. Тэгжуугаад бүгдийг нь оруулнаа оруулна.

Ийгээд хамгийн сүүлийн үеийн мэдээ нэгийг оруулчихая. Энэ жилийн наадмын өнгө сайхан байсантай холбогдуулаад 11-ний орой Хүй 7 худагт очиж хоноод маргааш өглөө нь үзэн сурвалжилсан Соёолонгийн уралдаан болон түүний эргэн тойрноос буулгасан зурагнуудаа товчхон товчхон тайлбартайгаар хүргэж байна. Хүлээн авна уу?

Өглөө явах аваас асар их түгжрээнд ороод соёолон үзэж чадахгүй хэмээн болгоомжлох үүднээс өмнөх орой нь танил уяачийнхаа гадаа майхантай очиж хоносон бөлгөө. Оройн наран жаргах дөхөхүй олон морьтон хөлхөх ажгуу…

Хүй 7 худгийн дэнж дээр шөнө болдоггүй юм уу даа. Энд тэндгүй гэрэл асах нь эгээ л их хот аятай харагдана

Ойролцоох гэрээс сонсогдох уяачдын дүнгэнэсэн яриа, гэнэт мар хийтэл инээх инээдийг сонссоор унтаж орхисон байлаа

Өглөөний 5 цагт босоод барианы газар сайхан суудал олж авахаар очлоо. Хаа очиж хүмүүс их ирээгүй байсан тул аятайхан суудал авчихлаа. Тэгээд тэр хавиар жаахан патиар буулгав. Өглөөний 5:20 цагт 7 худгийн дэнж дээр

Хэдхэн цагийн дараа түм түжигнэн бум бужигнах энэ дэнж өглөөний нам гүмд автана. Зарим уяач залуус морьдоо манан хээр унтаж байгаа харагдаж байлаа.

Тэгээд хоол ундхан эргүүлж байтал 6:30 минут болж наадамчин олны хөл ихсэж бидний сууж байгаа сандал ч хүмүүсээр дүүрэн зарим нэг сүүлд ирсэн нөхөд сандлын хэрүүл хийж байгаа нь эгээ л “улс төрчид” аятай хэ хэ хэ

Төд удалгүй эхний соёолонгууд гарааны шүдлэх газарлуу хөдөллөө

Энэ газар болбоос морьдийн насыг шүдээр нь тогтоох болон эрлийз, хурлийзийг нь шалган байцаах газар бөгөөд. Эндээс хасагдаагүй бүх морьд уралдах эрхтэй юм.

Дадар барьсан морьтнууд эргэн ирж байгаа нь морьд бүрэн гарч дууссаныг илэрхийлж үүнээс хоцорсон морьд ямар ч найраагүй хасагдаж байгааг илэрхийлнэ

Ингээд соёолонгууд уралдааны замдаа гарсны дараа иртэл нь юу хийх билээ хэмээн бодож, босвол суудлаа алдаж балрах гээд байсан наадамчин бидний сэтгэлийг сэргээн төрийн далбаа мандуулсан шарга морьтой эгчээр ахлуулсан морьтны жагсаал орж ирлээ

Гадгаадаар явж Морьтны гайхамшиг үзүүлдэг циркийн нөхөд

Ирээдүйд Олимпийн дэвжээнээ эх орныхоо тугийг мандуулж мэдэх мэргэжлийн морин спортынхон

Эрт цагийн арван тавны цагдаа нар

Энэ цагийн морьт цагдаа нар

Жагсаалын төгсгөлд хилийн цэргийнхэн чимэг болон явсан бөгөөд эд тус тусдаа сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн юм.

Циркийнхэн морин дээрээ зогсож, тонгорч, давхиан дунд нь бууж, мордож, буруу, зөв харан давхиж олон л үзүүлбэр үзүүлэв

Энэ бол эгнээ жагсаал алдалгүй эргэж тойрох, зэрэгцэн давхих гэх мэт үзүүлбэр үзүүлсний дараа ахлагч морио цоройлгон гайхуулж байгаа байдал

Төгсгөлд нь морьны давхиан дунд нум, сумаар харван бай онож Монгол эрсийн ид хавыг гайхуулав

Гэж байтал энэ гурван нөхрийн ээлж ирсэн бололтой морин дээрээ шовойтол зогсон үзэгчдийн өмнүүр давхилдав.

Морьтон тус бүр байрлуулсан 6 саадыг харайж үзүүлсэн. Монголчууд нээрээ энэ спортыг анхаарууштай санагдсан

Хосоороо бүүр сүүлд нь гурвуулаа зэрэг харайж үзүүлсэн шүү. Сайхан санагдаж байлаа

Хамгийн сүүлд хилийн цэргийнхний үзүүлбэр эхлэв. Жагсаалаараа хүрч ирээд Үзэгчдийн өмнө морин дээрээ зогсож байгаад тав хийтэл ёсолчихоод үзүүлбэрээ эхлэв

Хилийн цэргийн онцлогийг харуулж байгаа бололтой мориныхоо нэг талруу нуугдан харагдахгүй явах аргыг үзүүллээ

Мөн морио хэвтүүлэн өөрөө ард нь нуугдах үзүүлбэр ч үзүүллээ. Мөн газраас юм шүүрэх болон бас бус үзүүлбэрүүд үзүүлсэн. Ер нь морь иртэл уйдаж суудаг наадамчдад ийм сайхан үзүүлбэр үзүүлэхийг санаачилсан, үзүүлсэн бүх нөхдөд маш их баярлалаа

Ингээд үзүүлбэр дууссаны дараа би гэдэг хүн ойр тоорноо дурангаараа халиаж байгаад морьдын пайз барьдаг нөхдийн сайхаан хууч хөөрч байгаа зургийг буулгав

Тэр хооронд Тэлүүзүүдийн хөгжлийг харуулсан нисдэг каймэр бас наадамчин бядныгаа дээрээс халиаж байсан юм шүү. Энэ нээрээ хүмүүсийг нөгөө Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” гэдэг дээр гардаг өвгөн шиг алмайруулсаан кккк

Тэгж байтал усны машин барианы орчмын газрыг чийглэн ус цацаж эхлэж байгаа нь морьд ойртсоныг илчлэн наадамчин болгон цагаан хөтлийг сэтэртэл харж эхэллээ. Мөн зарим нэгэн хүн “Хөөш соёолонгийн тоосонд дарагдах гэж байхад үхсэндээ услаад байгаам бэ?” хэмээн унтууцах ч дуулдав. МИний хувьд морьд үзэх гэж ирснээс тоосонд даруулах гэж ирээгүй тул инээд хүрсэн шиг суулаа

Толгойн хэдэн морьдийг тоосоороо булсаар хүчит сайхан жипнүүд барианы газарлуу ойртон ирж байгаа нь “бахдалтай”…

Үзүүр, түрүүний хоёр соёолон бариаруу ортол л үнэн хучээ үзэн уралдаж энэхэн агшинг л үзэхээр ирсэн наадамчин биднийг гөө мөн их баярлуулсан даа.

Зарим соёолон уяа нь чангадаад ядарч орж ирж байхад…

Заримых нь уяа сойлго уралдааны явцад таарсан бололтой сүүл хирээр “задарч” орж ирж байх

Харин 30 хавьцаа орж ирсэн хүүхэдгүй соёолон зарим нэг наадамчдын зүрхэн дээгүүр цогих шиг санагдсан бөгөөд дотроо “хүүхэд нь мэнд байгаасай” хэмээн шивнэж зогслоо

Бас нэг харамсалтай зүйл болсон нь нилээд дээгүүр давхиж ирсэн нэгэн соёолон барианд ороход 150 орчим метр дутуу байхад бахардан унаад тэндээ өнгөрчих шиг болсон доо. Мал эмнэлгийнхэн хүрч ирж жаахан хиймэл амьсгаа хийж байгаад орхиод явсан. Хайран хүлэг

Энэ ёстой хэзээ гарсан заншил юм бүү мэд. Арай гэж холын замыг туулан ирсэн ажнай хүлгүүдийн агаарыг нь боож, ард урдгүй шавж ирээд хөлсийг нь авдаг тэнэг ёс бий болжээ. Би хурдтай нутгийн, адуутай айлын хүүхэд. Манай нутагт лав ийм ёс байхгүй. Хөлс, тоос хоёроор хиймрио сэргээнэ гэдэг юу л бол доо кккк

Энэ бол зах нь үл харагдах наадамчин олныг морьны барианы хажуугийн суудлаас буулгасан байдал. Өнгө алаглуулж ирээд, өргөн сайхан нааддаг түмэн шүү

Газрыг хүмүүс алаглуулан чимж байсан бол тэнгэрийг цаасан шувууд бараг зайгүй гэхээр алаглан чимж байсан даа.

Соёолонгоо үзчихээд дэнжээс бууж явах замдаа авсан зураг. Яаж энэ олон машаануудтай үзэлцсээр төв замдаа орно дооо… кккк

Бас л нээрээ өргөн дэлгэр наадаж байгаам шүүү. Машины зогсоолын орчмоос дээшээ бэлрүү авсан зураг


Эх сурвалж:
http://anjigai.blog.banjig.net/


URL:

Сэтгэгдэл бичих