Бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч Х.Баярмаа

ӨМӨЗО-ны Ордос хотноо “Дэлхийн мисс-2012” тэмцээн зохион байгуулагдаж байна. 120 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, эрдэм мэдлэг, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх энэхүү тэмцээнд Монгол орноо төлөөлөн Х.Баярмаа оролцож байна. Х.Баярмаа 23-нд болсон “Дэлхийн мисс-2012”-ын тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцжээ. Тиймээс наймдугаар сарын 12-нд болох загварын тэмцээний эцсийн шалгаруулалтад оролцох юм. Мөн тэмцээний авьяас миссийн шалгаруулалтад 24 бүсгүй тунаж үлдсэнээс Х.Баярмаа шалгарчээ.

Та бүхэн Х.Баярмааг урлагийн гэр бүлд өссөн гэдгийг сайн мэднэ. Түүний аав найруулагч Ц.Хүсэлбаатар, ээж нь жүжигчин С.Өлзийхүү. Ээжийгээ дуурайн жүжигчин болохоор СУИС-д суралцсан тэрбээр мөн шаггүй бүжигчин. Өнгөрсөн жил МҮОНТВ-ээс зохион байгуулсан Mongolian best dance crew тэмцээнд хамтлагаараа амжилттай оролцож байсан авьяаслаг бүсгүй юм.

Ц.Очгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих