Дуучин Сүндэрээ тун удахгүй хуримын тов дуулгах нь

Манай рок попын хуруу дарам цөөхөн охидын хамтлагуудын тоонд  “Sweetymotion” зүй ёсоор багтдаг.

Тус хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой дуучин гэгдэх Сүндэрээ шинэ амьдралаа эхлүүлж байгаа тухай бор шувуу гадуур нисэх болжээ. Америкт долоон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн тэдний араас хөл алдах залуус олонтаа. Тус хамтлагийн Сарнай гэрбүлтэй болсон бол Ганболор нь америк найз залуутай гэх үгээр энэ бүхнээс зайгаа барьсан. Харин Сүндэрээ чимээгүйхэн байснаараа эрчүүдийн  хайрын үгтэй дуут шуудан, мессеж, сарнай цэцгээр чимсэн хайрын захидалаар “бөмбөгдүүлж” байгаад саяхнаас мөрөөдлийн романтик ханхүүгээ олсон гэнэ шүү. Үерхээд багагүй хугацааг үдэж байгаа хосууд тун удахгүй хуримын тов дуулгах гэнэ лээ.
Д.Саруул www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих