Өмнөговийн найман суманд мөнгөн ус тархжээ

Өмнөговь аймгийн найман суманд мөнгөн ус, цианит, натри их хэмжээгээр тархсаныг мэргэжилтнүүд тогтоолоо.Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхний урьдчилсан дүгнэлтээр гар аргаар алт олборлогчдын хууль бус үйлдлээс болж тус аймгийн найман сумын 44 цэгт онцгой хортой химийн бодис тархсан байна.

Мөнгөн ус, цианитаар бохирдсон 32815 орчим тонн шлам хаягдал үүсч, 38733 орчим га талбай бохирдсоныг тогтоожээ.

Шинжээчид хууль бус алт олборлолт, химийн онцгой хортой бодисоор бохирдсон талбайн байршлыг тогтоож, химийн бодис ашигласан иргэдийн эд зүйлсийг устгалд оруулсан байна. Мөн бохирдсон газрын хөрсийг саармагжуулах ажлыг эхэлжээ.

Д.Гэрэл

“Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих