Ц.Мөнх-Оргил: Маргаад байх юм байхгүй. Онц байдал зарласан л бол хүн буудах, эс буудахыг Ерөнхийлөгч л мэдсэн гэсэн үг шүү дээ

Ирэх хавар сонгуулийн бус аргаар Засгийн эрхийг авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 7 сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудлыг хөндөж ярьж эхлээд байгаа билээ.

Тэрээр өөрийн хувийн телевизээр өгсөн ярилцлагадаа : ” 21.00-21 цаг хагасын үед Ч.Амарболд генерал “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн өмнөх байр сууриасаа буцаад “МАХН-ын байрыг би хамгаалж чадахаа болилоо. Цагдаа нараа татъя” гэсэн. Тэгэхэд нь би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Хамгаалсан юм бол хамгаалсан шиг хамгаал. Наад байшин чинь хамгаалалтгүй үлдэх юм бол улам сүйрч, үймээн самуун улам даамжирна шүү дээ. Өмнө хэлсэн ёсоор хамгаалах ёстой ” гэсэн үүрэг өгсөн.

Тэгэхэд тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр миний үгийг залгуулж аваад “Би Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд цагдааг хариуцдаг юм” гэсэн. Тийм учраас цагдаагийн даргад “Тэр намын байран дээрээс бүх цагдаагаа тат” гэсэн үүргийг миний дэргэд өгсөн юм. Би тэгэхэд нь эмзэглэсэн. Монгол Улсын Төрийн тэргүүн Ерөнхий сайдтай, хүчний байгууллагын хүмүүстэй уулзаад асуудал ярьж байхад ийм маягаар огцом шийдвэр гаргасан нь хэр зэрэг зүйтэй юм бол гэж. Хоёрдугаарт хамгийн сонирхолтой нэг үг байгаа юм. “Би цагдаагийн асуудлыг мэддэг. Ерөнхий сайдын хувьд ийм үүрэг даалгаврыг Ч.Амарболд генералд өгч байна” гэсэн. Ч.Амарболд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаагаа татсан.
Тэгээгүй бол Онц байдал зарлахгүйгээр байдлыг зохицуулж болох байсан болов уу гэж би боддог юм. Цагдаа татсаны дараа улангассан ард түмэн намын байр руу дайрч орсон. Бүр шатаасан. Шатаах шатаахдаа бүр хонзонтой шатаасан байж магадгүй. Тэр байдал даамжирч, цагдаа нар ч олон цаг ямар ч тодорхой удирдлагагүй, ямар ч зохион байгуулалтгүй байж байгаад зодуулсан, гэмтсэн байж магадгүй. Ямар ч байсан тэр байшин руу дайрсан улсууд цагдааг татахад бүр улангасч тийшээ дайрч орсон болов уу гэж боддог…” хэмээн өгүүлсэн юм.

Мөн түүнийх нь дараахан “Буян”-гийн гэх Б.Жаргалсайхан : “С.Баярыг нэн даруй баривчлах хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв.

Харин 7 сарын 1-ний үед ХЗДХЯ-ы сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил 3 сарын 5-нд “Ийгл” телевизээр ярилцлаганд орох үеэрээ энэ асуудалд тайлбар өгч, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр : “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын яриаг үзсэн. Дахиад цааш нь үргэлжлүүлж яриасай ч гэж бодож байна. Ер нь бол маргаад байх юм байхгүй. Онц байдал зарласан л бол хүн буудах, эс буудахыг  Ерөнхийлөгч л мэдсэн гэсэн үг шүү дээ. Онц байдал гэж юу юм бэ?

Хуулиар үүргээ гүйцэтгэх ёстой функцууд, тухайлбал цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгэх чадваргүй боллоо гээд дараагийн байгууллагыг нь оруулна, асуудлыг зохицуулуулна л гэсэн үг шүү дээ.” хэмээн өгүүллээ.

МАН, МАХН гэсэн дарга нарын маргаан 7 дугаар сарын 1-нтэй холбоотой олон асуудлыг ил болгож байна. Тэр бүү хэл энэ байдлаараа бол “Чи буудсан, би буудаагүй” гэж ч “уралцаж” магадгүй бололтой.

Х.Бадамгэрэл

“Сонин”


URL:

Нэр: tik tok hearts Огноо: 23 March 2019

There are some interesting points in time in this post but I do not know if I see all of them center to heart. There’s some validity but I will take hold opinion until I look into it further. Good post , thanks and we want more! Added to FeedBurner at the same time

https://tiktoktrending.com/shop

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.