Н.Батбаяр гишүүн карт сугалж гүйв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэхийн өмнө Н.Батбаяр гишүүн өөрийнхөө болон таван ч гишүүний картыг сугалан авч гарч явсан юм. Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд орж хэсэг саатав. Ямар шалтгаанаар ингэснийг нь асуусан сэтгүүлчийн асуултад Н.Батбаяр гишүүн хариу өгсөнгүй. Гишүүний чуулганы танхимд юу хэлсэн нь гуравдугаар давхарт суудаг сэтгүүлчдэд дуулдсангүй.

Гишүүдийн амнаас дуулдаж байгаа яриагаар бол АН-ынхан өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцжээ. Өөрт нь таалагдах асуудал яригдаагүйгээс болж Н.Батбаяр гишүүн бухимдсан байх гэж зарим гишүүн хэлж байна.

Ийнхүү Н.Батбаяр гишүүн шинэ УИХ-ын анхны дуулианы эхлэлийг тавилаа.

                     Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.