Бүлэг, байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг хийхээр зар түгээгээд байсан ч хойшлуулсан байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, даргыг сонгохыг УИХ-ын дарга З.Энхболд даалгасан ч хуралдаан хойшилжээ.

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр үдээс хойш үргэлжилж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэсэн Төрийн байгуулалтын байнгын хороог бүрдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар санал нэгтэй баталсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг уншиж, сонсгосны дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 89,2 хувиар тогтоолын төслийг баталж, өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр боллоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд ороод байна.

1. Н.Алтанхуяг
2. А.Бакей
3. Ж.Батзандан
4. Д.Бат-Эрдэнэ
5. М.Батчимэг
6. Д.Батцогт
7. Н.Батцэрэг
8. С.Баярцогт
9. Р.Бурмаа
10. Р.Гончигдорж
11. Б.Наранхүү
12. С.Одонтуяа
13. Ч.Сайханбилэг
14. М.Сономпил
15. Ш.Түвдэндорж
16. Х.Тэмүүжин
17. Л.Цог
18. Д.Эрдэнэбат нарын УИХ-ын 18 гишүүн тус байнгын хорооны бүрэлдэхүүнд одоогоор багтаад байна. МАН-ын гишүүдээс одоогоор байнгын хорооны бүрэлдэхүүнд ороогүй байна.

                                Д.ОЮУН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.