МАН-ын шинэчлэл орон нутгийн сонгуульд дүнгээ авна

МАН-ын Бага хурал хоёр өдөр үргэлжилж нэлээд халуухан, ширүүхэн боллоо. Сонгуулийн дараах  хариуцлага тооцох, шинэчлэл хийх болно гэсэн энэ удаагийн хурлаар тус намын удирдлагууд бүгд солигдлоо.

Намын даргаар Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн даргаар  Г.Занданшатар нарыг сонгосон бол  Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Э.Мөнх-Очир, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын таван хүнийг орон тооны бус нарийн бичгийн даргаар томилсон байна.

Ажиглагчдын үзэж буйгаар МАН-ын шинэчлэл хэр үр дүнтэй болсныг энэ намрын орон нутгийн сонгууль, 2013 оны ерөнхийлөгч сонгууль харуулна гэж байна.
www.times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.