УИХ-ын дэд дарга АПУ Батхүү архиныхаа нэрийг морьддоо өгдөг

УИХ-ын дэд дарга Г. Батхүүг АПУ –гийн босс гэдгийг хүн бүхэн мэддэг. Албан тушаалаараа  далайлган архи, пиво чөлөөтэй рекламдаж чаддаг энэ эрхэм маркетинг, менежмент талдаа тун чадварлаг нэгэн бололтой. Нэг хэсэг нохой цуглуулж өнөөдүүлдээ Сэрчмаа энэ тэр гэж бүсгүйчүүдийн нэр хайрладаг байсан бизнесмэн эр улс төрд оронгуутаа сонирхолоо бас өөрчилж хурдан моринд хорхойсох болсон. Тэрээр хурдан буянууддаа бас л сонин содон нэрүүд хайрлах болж. Эхэндээ “Толин хул”,  Босоо хул”, гэх зэргээр нэр өгч “Шунхлай” угшлын хурдан адуу бий болгоно гэдэг байсан. Одоо  харин эрхэм уяачийн морьд сархадны нэртэй болох нь ихэсчээ. Үүгээрээ тэрээр өөрийнхөө мэдэлд байдаг АПУ-гийнхаа рекламыг ёстой нам хийдэг гэхэд хэлсдэхгүй. Түүний сүрэгт сүүлийн үед “Соёмбо зээрд”, “Соёмбо хонгор” гэх зэрэг архины нэртэй ажнайд элэгшжээ. Өчигдөрхөн болсон “Дүнжингарав хурд-2011” уралдаанд л гэхэд “Соёмбо зээрд” азарга нь аман хүзүүдэж, “Соёмбо хонгор” айрагдсан. Түрүү морины нэрэнд чихээ сунгаж суудаг монгол түмэнд энэ нь “соёмбо” архиных нь нэр төрийг өсгөхөд их л тус болдог биз. Удахгүй дэд даргын адуун сүрэгт “Алтан түрүү”, “Ерөөл” “Чингис”, “Болор” гэдэг ажнайд нэмэгдэж улс бүсийн чанартай наадам, уралдаануудын түрүү магнайг авч архиныуудыг нь рекламдаж ч мэднэ. Ямартай ч уяачид л лав бие биедээ идээний дээж барихдаа дандаа “Соёмбо” барьдаг юм билээ. Рекламны хүч ээ гэж үүнийг л  хэлдэг байх даа.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.