Сэргээшээс болж 107 тамирчин Лондон явах эрхээ хасуулжээ

Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлаг Лондоны олимпийн наадмын өмнө 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзсан байна. Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр сэргээшийг илрүүлсэн баримтуудыг дурджээ.

Шалгагчдыг хууран мэхлэх боломж бараг байхгүйг сэргээш хэрэглэдэг тамирчид мэдэх ёстой гэж Олон улсын олимпийн хороо үзэж байна.

Олон улсын спортын холбоод болон Лондоны Олимпийн наадмын зохион байгуулагчид тамирчдын дунд сэргээш хэрэглэх байдал ямар байгаа талаар хяналт тавих ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр  ямар улсын тамирчдыг тэмцээнээс хассан тухай тодорхой нэр зааж мэдээлээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих