Барилгыг бөхчүүд, иргэдийг “Хөх монгол” бүлгэм хамгаалж байна

Чингэлтэй дүүргийн I хороо хоёрдугаар дөчин мянгатын 40, 41 дүгээр байр буюу Ард кино театраас хойш замын баруун талд “Хадалгаламж банк”-ы урд газрын маргаан үүсчээ. Энэ газар 21-22-нд шилжих шөнө хашаа барьж барилга барихаар нүх ухаж эхэлсэн байна. Үүнийг нь байрны оршин суугчид  эсэргүүцсэнээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Хангай гэдэг хүн үйл ажиллагааг нь зогсоох акт тогтоожээ.
Харин өчигдөр ухсан нүхээ тойруулж барьсан хашааг нь Нийслэлийн газрын албаныхан буулгасан аж. Уг газар барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Ц.Цэнгэл гэдэг хүн олгожээ.
Эл газар зоорийн давхартайгаа 12 давхар барилгыг “Зуншин” гэх хятадын хөрөнгө оруулалтай компани “Юнайтэд Бизнес” компаний захиалгаар барихаар ажлаа эхэлсэн аж. Гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тусгарсан байна. Уг барилга нь 40 дүгээр байртай нэг метрийн зайтай баригдахаар зураг төсөл нь хийгджээ. Энэ нь нэгдүгээр оршин суугчид нар үзэхгүй, хоёрдугаарт хөрс суларч 40, 41 байрны сууринд нөлөөлөх аюултай аж.
Тэд шөнө ажлаа хийдэг учраас иргэд өдөр шөнөгүй манаж байгаа гэнэ. Жоохон л холдвол сууриа цутгачих гээд байна хэмээн иргэд ярьсан юм. Барилга ажлыг улсын начин Д.Олзгэрэл тэргүүтэй бөхчүүд хамгаалдаг бөгөөд иргэдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид, “Хөх монгол” бүлгэмийнхэн хамгаалж байна.
Хамгаалалтын албаны бөхчүүд иргэдэд гар хүрсэн тохиолдол байгаа бөгөөд 150-200 мянган төгрөгний хөлсөөр ийм ажил хийдэг гэнэ.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих