МАН-ын шинэ удирдах зөвлөл томилогдлоо

МАН-ын Бага хурлын VI чуулган гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр орой өндөрлөлөө. Бага хурлаас намын дарга, ЕНБД болон нарийн бичгийн дарга нарыг томилоод байсан. Тэгвэл өчигдөр хуралдсан хурлаас намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүрэн шинэчиллээ. Ингэснээр МАН удирдах бүрэлдэхүүнээ бүрэн шинэчилж байна. Өчигдөр орой хийсэн хэвлэлийн бага хуралд шинээр томилогдсон намын дарга Ө.Энхтүвшин, ЕНБД Г.Занданшатар болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар оролцсон. Тэд энэ удаагийн бага хурал маш ширүүн санал, шүүмжлэлийн дунд өрнөснийг онцолсон бөгөөд зарим тойрогт нэр дэвшигчид оновчгүй байсан, мөрийн хөтөлбөрөө сурталчлах, иргэдэд ойлгуулах тал дээр хангалттай ажиллаагүй, зохион байгуулалт сул байсан зэрэг шүүмжлэл их гарчээ. Бага хурлын VI хуралдаан өндөрлөсөн учраас УИХ-ын гишүүд өнөөдрөөс чуулганы хуралдаанд оролцоно. Түүнчлэн намын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, зөвшилцөлд хүрэх юм байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд:
1. Г. Занданшатар
2. Ц.Мөнх-Оргил
3. Ж.Сүхбаатар
4. Д.Сарангэрэл
5. Т.Бадамжунай
6. Б.Цогтбаатар
7. Н.Энхболд
8. Э.Мөнх-Очир
9. Ц.Гарамжав
10. Ж.Мөнхбат
11. Д.Оюунхорол
12. Д.Арвин
13. Ж.Сауле
14. Б.Ундармаа
15. Ө.Дорждэрэм
16. Б.Амарсанаа
17. Б.Цэнгэл
18. Ж.Батсуурь
19. Б.Чойжилсүрэн
20. Ц.Нямдорж
21. Б.Бямбацогт
22. А.Тлейхан
23. М.Энхболд
24. Б.Бат-Эрдэнэ
25. Ц.Дашдорж
26. О.Содбилэг
27. Р.Раш
28. Д.Загджав
29. Ц.Цэнгэл
30. М.Оюунчимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих