Эмэнд тэсвэртэй ДОХ-ын халдвар газар авчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Африкийн Сахарын цөлийн бүс нутгаар Хүний дархлал хомсдлын вирусын эмэнд тэсвэртэй шинэ хэлбэр  тархаад буйг онцолжээ. Тус байгууллагаас сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар дээрх дээрх бүс нутагт ийм төрлийн халдвар их гарах болсон нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь хүмүүс ДОХ-ын талаарх мэдээлэл хомс, өвчтөнд тавих хяналт сул, эмчилгээг дутуу хийлгэсэн зэрэг нь ХДХВ-ын тэсвэртэй шинэ төрөл газар авах болсныг анхааруулжээ.

Судалгаагаар Африкийн зүүн нутгаар ийм төрлийн ДОХ нийт халдвар тээгчдийн 29 хувьд байгаа бол Өмнөд Африкт 14 хувьтай байгаа аж. Тиймээс ДЭМБ-аас “Үндэсний болон олон улсын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхгүй бол эмэнд дасалтай ДОХ-ын вирусын халдвар өсөх магадлал өндөр буйг тэд онцолж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр дэлхий дээр 30 сая хүн ДОХ-оор өвчилжээ. Дашрамд дурдахад, Америкийн эрдэмтэд ХДХВ-ын эсрэг эм бүтээх талаар анхаарлаа хандуулсаар байгаа. ДОХ-ын эсрэг бэлдмэл гаргаж авах талаарх анхны алхам амжилттай болсон ч одоогоор туршилтын шатанд байгаа юм.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.