С.Баяр+Б.Сараа=?

Хэн бүхний анхаарлын төвд байж, улстөрчдийн дундаас чамгүй сенсаац тарьдаг гэгддэг С.Баяр поп хатагтай Б.Сарантуяатай янаг амрагийн холбоотой байсан гэсэн мэдээг монголын нэгэн нэр нөлөө бүхий нэгэн сэтгүүлд нийтэлжээ. Өмнө нь С.Баярыг өөр бусад эмэгтэйчүүдтэй амрагийн хоблоотой талаар мэдээлэл их гардаг байсан. Аливаа асуудалд түс тас ханддаг тэр эрхэм өөрийн гэсэн чиг бодолтой, хатуу шулуунаараа найз нөхдийнхөө дунд алдартай нэгэн гэнэ. Энэхүү жигтэй мэдээлэл нь хов хөөсөн, борлуулалт хайсан сэтгүүл зүйн явуургүй үйлдэл үү, эсвэл хэн нэгний анхааралд өртөж, дурайн авайд буусан бодит баримт уу гэдэг нь нэг л тодорхойгүй.  Тус сэтгүүлд үнэндээ С.Баярын  талаар бус поп хатагтайн нууц амрагууд байж болох эрчүүдийн жагсаалтыг гаргах гэсэн санаа байсан бололтой.  Үнэн худал нь үл мэдэгдэх энэ мэдээллийн эзэд болсон поп хатагтай үр хүүхдээ гэсэн сэтгэлээр зүтгэж яваа нэгэн бүсгүй, С.Баяр бол улс орондоо нэр хүнд нь өссөн алсын хараатай улстөрчдийн нэгэн.  Ямартаа ч үнэн худлын аль нь болохыг цаг хугацаа л харуулах буй заа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих