Урт цагааны өмнүүр 700 сая төгрөгөөр зам тавина

Улсын нийслэл Улаанбаатарт оршин суугчид жилээс жилд өсөн нэмэгдэж, барилга байшингууд ч олноор шинээр баригдаж, замын хөдөлгөөн ч улам ихсэн түгжирч байгаа билээ. Тийм ч учраас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт орших “Урт цагаан” буюу жуулчны гудамжны голын хэсгээр авто зам тавихаар болсон.
Гэвч “Урт цагаан”-ы урд талбайд павильон түрээсэлж худалдаа, арилжаа эрхэлдэг иргэдийн нэг хэсэг нь уг талбайг чөлөөлж өгөх боломжгүй гэдгээ нийслэлийн удирдлагуудад удаа дараа мэдэгдэн буйран дээрээ гүрийсээр байгаа аж. Энд анх 170.0 сая төгрөгийн тохижилт хийсэн гэсэн. Ийм их мөнгөөр бүтээн байгуулалт хийчихээд одоо болохоор түүнийгээ нурааж 700.0 сая төгрөгөөр зам тавих юм гэнэ.

“Урт цагаан”-ы урд талд байгаа талбай 240 м.куб бөгөөд өмнө нь энд авто авто зам байсан юмсанж. Одоо эргээд зам тавигдсанаар Их дэлгүүрээс явдаг авто зам, Төмөрчний гудамж буюу Найман шаргын урдах замуудыг хооронд нь холбож Ж.Самбуугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах зорилготой ажээ. Ингэснээр замын түгжрэл багасах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна.

Д.Сэрээтэр

Эх сурвалж: Монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.